Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөгжмийн уншдаг, сонсдог ном гаргав

Хэвлэн нийтлэлийн “Leaderbook” компаниас хүүхдийн хөгжмийн боловсролд зориулсан, уншаад, сонсох боломжтой номуудыг “Сонгодог хөгжмийн цуврал үлгэрүүд” нэрийн доор гаргаж эхэлжээ. Эхний дэвтрүүд нь хэдийн уншигчдын гарт очсон байна. Тухайлбал, БНСУ-ын хөгжмийн зохиолч Со Бу Хёны хөгжмийг сонсгох зорилгоор “Сар шөнө юу хийдэг вэ”, Францын алдартан К.Сен Сансын “Амьтдын багт наадам” бүтээлтэй танилцуулах ийм нэртэй ном бүтээжээ. Бас суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетын хөгжмийг сонирхуулахаар мөн тийм нэртэй ном гаргасан аж. Цувралын хөгжмийн редактороор хөгжмийн онолч, Консерваторын багш З.Оюундарь ажиллаж буй гэнэ.