
Индонезид Анак Кракатау галт уул дэлбэрсний улмаас тус улсын гол нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа зогсооход хүргэжээ.
Эрх баригчдын мэдээлснээр, нислэл Жакарта хотын Сукарно-Хатта олон улсын нисэх буудалд 209 нислэг хойшлогдсон эсвэл цуцлагдсан байна.
Жуулчлалын төв болсон Бали арлын олон улсын нисэх онгоцны буудал л гэхэд хэдэн арван нислэгийг цуцалжээ.
Найман нисэх буудлыг хамарсан нийт нөлөөлөл 1500 гаруй нислэг, 170 000 зорчигчид хүрсэн гэж тус улсын Тээврийн яам мэдээлэв.
Анак Кракатау галт уул 9-р сарын 4-ний оройноос хойш тасралтгүй дэлбэрч байгаа бөгөөд чимээ, чичиргээ, галт лаавын оргилуур зогсохгүй байна.
Цаг уурын BMKG агентлагийн мэдээлснээр галт уулын үнсэн багана Ява арлын талд 6000 метр, Суматра арлын талд болон Бантен мужийн зхрим хэсэгт 15 000 метр хртэл өгдөрт хүрчээ.