
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сард болох завсрын сонгуульд Бүгд Найрамдахчууд Төлөөлөгчдийн танхим болон Сенатад олонх болж чадвал насанд хүрсэн иргэн бүрт 5000 доллар олгоно гэж амлажээ.
Тэрбээр эл мэдэгдлээ Техас мужийн Даллас хотод болсон Бүгд Найрамдахчуудын үндэсний чуулган дээр үг хэлэх үеэрээ хийсэн байна.
"Хэрэв Бүгд Найрамдахчууд Төлөөлөгчдийн танхим болон Сенатын эрхийг хадгалж үлдвэл, бидний гайхалтай эдийн засгийн амжилтын ачаар ... би АНУ-ын насанд хүрсэн иргэн бүрт 5000 долларын ногдол ашиг олгоно" гэж ерөнхийлөгч хэлэв.
Үүнийгээ тэрбээр "амжилттай компаниуд хөрөнгө оруулагчдад ногдол ашиг төлдөгтэй төстэй" гэж тайлбарлав.
Харин ногдол ашгийг зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэрт зарцуулах ёстой аж. "Бид та бүхнийг Канадад очиж, тэнд мөнгөө зарцуулахыг хүсэхгүй байна. Бид та бүхнийг Хятад, Герман руу явахыг хүсэхгүй байна ... Та нар мөнгөө АНУ-д зарцуулах ёстой" гэж Трамп нэмж хэлэв.
BBC-ийн сурвалжлагч тэмдэглэснээр, Бүгд Найрамдах намын үндэсний чуулган дээр АНУ-ын ерөнхийлөгч сонгогчдын саналыг авахын тулд ийм төлбөр амласан түүхэн дэх анхны тохиолдол бололтой.