
Гуравдугаар сарын дунд үеэс хойшулаанбурхан өвчин Бангладеш даяар хурдацтай тархаж байна. Орон нутгийн Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бүртгэгдсэн тохиолдлын тоо 180,000 давж, хүүхдийн нас баралтын тоо 986 хүрчээ. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд, голчлон таваас доош насны хүүхдүүд байна.
ДЭМБ уг тахал өвчнийг вакцинжуулалтын зөрүүтэй холбон тайлбарлаж байна.
Уг өвчний тархалт ДЭМБ-ыг маш ноцтой аюул заналхийлэл хэмээн үзэхэд хүргээд байна. Ингхэдээ тус байгууллага вакцинд хамрагдаагүй олон хүүхэд вирусын хурдацтай тархах нөхцөлийг бүрдүүлж байгааг анхааруулсан.
Улаанбурхан бол вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой халдвар юм Хэдий дөрөвдүгээр сард улс орон даяар яаралтай вакцинжуулалтын кампанит ажил эхлүүлсэн ч энэ нь тухайн үед Бангладеш улс төрийн үймээн самуунтай тулгарч байсан 2024, 2025 онуудад тогтмол дархлаажуулалт тасалдсантай холбоотой юм. Үүний үр дүнд шаардлагатай хамгаалалт аваагүй хүүхдүүдийн томоохон "давхарга" бий болжээ.
Тус улсын эмнэлгүүдийн ачааллыг дээрээс нь денге халууралтын(вирус авсан шумуулаар дамждаг ) тархалт улам хүндруулж байна.
Нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа нь денге халууралтын(халдвар авсан шумуулаар дамждагвирус) дэгдэлт бөгөөд энэ нь өвчтнүүдээ дийлэхгүй шахуу байгаа эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг улам нэмэгдүүлж байна гэж Reuters агентлаг мэдээлэв.