Малайзын Пахан мужийн Кутан Баранг хотод энэ сарын 11 хүртэл үргэлжлэх ширээний теннисний Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй таван тамирчин дасгалжуулагч Б.Билгүүний удирдлагад өрсөлдөж буй. Манайхан эрэгтэй ганцаарчилсан төрөлд Непал, Тайвань, эмэгтэйчүүдийнхэд Непал, БНСУ-ын тамирчинтай өрсөлдөж, хасагдах шатанд шалгарлаа. Тэгвэл дан хос болон холимог хосын төрөлд эхний шатанд Монголын эрэгтэйчүүдийн баг сугалааны дагуу гоц мөргөж, дараагийнхад Кувейт улсын багийг хожиж, шигшээ наймд шалгаран тэмцээнээ үргэлжлүүлж байна. Дан хосын төрөлд өмнөд хөршийн, холимог хосынход Тайванийн багтай өрсөлдөхөөр учраа таарчээ.