Гар утаснаас
Хүмүүс утсаар ярьж байхдаа та утасныхаа дэлгэцийг хацартаа нааж ярьдаг. Харин та утасныхаа дэлгэцийг 00-ийн суултуураас бохир гэдгийг мэдэх үү? Хааяа ч болов дэлгэцээ спиртээр цэвэрлэж байгаарай. Бас утсаар ярихдаа хацартаа наахгүй байхыг хичээгээрэй.
Йогийн болон энгийн хивснээс
Та йогоор хичээллэдэг бол йогийнхоо дараа хивсээ нойтон алчуураар арчиж цэвэрлэж байгаарай. Мөн энгийн хивсээ ч ялгаагүй арчлаарай. Гэртээ нойтон цэвэрлэгээ байнга хийвэл ханиад томуу, элдэв өвчин болон батганаас сэргийлж чадна.
Дэрний уутнаас
Дэрний уутнаас болж батга гарах явдал их бий. Дэрний уутаа долоо хоног болгон цэвэрлэж хэвшээрэй.
Гарнаас
Ялангуяа гадуур явж байхдаа нүүрэндээ гараа битгий хүргэ. Таны гарт тоо томшгүй олон нян байгаа. Нүүрээ цэвэрхэн байлгая гэвэл нүүрээ оролдох хэрэггүй.
Угаалгын нунтгаас
Хувцасаа угаахын өмнө угаалгын нунтгаа яаж хэрэглэх талаар сайн уншаарай. Магадгүй та харшилтай байж магадгүй учраас батга болон тууралт гарч болох юм