Жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрийг дэлхий нийтээр " Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улс энэ өдрийг 1997 оноос хойш тэмдэглэж байна.
Энэ жилийн аяныг "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян" хэмээн нэрлэн өчигдрөөс эхлэн ирэх 12 сарын 10-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ. Тус аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд болон их дээд сургуулиудад сургалт, лекц унших, залууст гэр бүлийн харьцааны гарын авлага тараах юм байна.