УИХ-ын гишүүн Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг нарыг жендэр, хүний эрхийн элчээр тодрууллаа. Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулсан “Жендэр, Хүний эрх-элч” уулзалтын үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж ийн тодруулсан юм. Энэ үеэр Д.Батцогт гишүүн “Гэр бүлийн хүчирхийлэл-архидалт, шалтгаан, нөхцөл, үр дагавар” сэдвээр илтгэл тавьсан бол гишүүн Л.Эрдэнэчимэг “Ижил тэгш байхын тулд үргэлжийн тэмцэл хэрэгтэй” хэмээн сонирхолтой яриа өрнүүлсэн.