Монгол Улсын ШУА, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОНХЯ-тай хамтран “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 27-ны 08.30 цагт Зайсан дахь БОНХЯ-ны Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд зохион байгуулахаар болжээ.
Хурлын нээлтэд ШУА-ийн академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, БОНХ-ийн Сайд, УИХ-ын гишүүн С.Оюун, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны НБД Ж.Эрдэнэцогт нар болон холбогдох хүмүүс оролцоно.
Хурал- хэлэлцүүлэг “Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний технологийн үр ашгийг дээшлүүлэх”, “Шинэ технологи, дэвшилтэт арга”, “Нийслэлийн агаарын бохирдлын төлөв байдал” гэсэн үндсэн 3 чиглэлээр явагдах юм.
Улмаар агаарын бохирдлыг эрдэмтэн, судлаачдын гаргасан судалгаа шинжилгээн дээр тулгуурлан бууруулах арга замыг эрэлхийлэх аж.