Хятадын зүүн Шаньдунь мужийн тахианы аж ахуй Монгол Улсад мах экспортлохоор шаардлагатай зөвшөөрлүүдийг авсан тухай “Xinhua” агентлаг өчигдөр мэдээллээ. “Fengxiang” нэртэй энэ компани Монгол Улсад тахианы мах экспортлох зөвшөөрөл авсан Хятадын анхны компани болохыг Шаньдуний Хилийн хяналт, хорио цээрийн товчооноос нь уламжилсан байна. Манай улсын холбогдох албаны мэргэжилтнүүд өнг өрс өн сард Шаньдуньд зочилж, экспортын тахианы маханд нь шалгалт хийсэн тухай эл мэдээлэлд тодотгожээ. “Fengxiang” нь Хятадын тахианы мах боловсруулах томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд дэлхий даяар тархсан сүлжээ бүхий KFC, “McDonald’s”- т бүтээгдэхүүнээ нийл үүлдэг гэнэ. Жилд 200 сая тахианы мах боловсруулах хүчин чадалтай юм байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН