Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 26-с 27-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1645 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 34 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Нийслэлд хүнийг санаатай алах 1 гэмт хэрэг, золгүй байдлаар нас барсан 7 хүн, хүчиндэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 11, танхайрах гэмт хэрэг 8, залилан мэхлэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 9, осол 14 гарч 11 хүн гэмтсэн байна
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан осгож амиа алдах тохиолдол нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.