“Эбола” вирусийн халдвар аван нас барсан хүний тоо 5689 болж өсчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, 11 дүгээр сарын 23-ны байдлаар 15935 хүн үхлийн аюултай вирусийн халдвар авсан байна. Өнгөрсөн долоо хоногт "Эбола"-гийн халдвар авсан 600 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Статистикийн мэдээллээс үзвэл, хамгийн олон хүн нас барсан болон халдвар авсан тохиолдол Либерид бүртгэгдсэн байна. Тус улсад 3016 хүн нас барж, 7168 хүн халдвар авчээ. Либери улсын дараа Баруун Африкийн хоёр орон болох Сьерра-Леон /1398, 6599/, Гвиней /1260, 2134/ улс орж байгаа юм.
Гвиней улсын нөхцөл байдал “тогтвортой” гэж ДЭМБ дүгнэж байна. Либерид “Эбола”-гийн халдварын тохиолдлын тоо “тогтвортой эсвэл буурч байгаа аж”. Харин шинжээчдийн үзэж буйгаар, Сьерра-Леонд халдвар авагсдын тоо “өсч магадгүй байна”.