Хөвсгөл аймгийн Түнэл суманд малын боом өвчин гарч энэ сарын 21-нээс хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан билээ. Тус аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга н.Галбадрах“Түнэлд боомоор өвчилсөн үхрийг шатааж газарт булсан. Нутгийн ойр хавьд ариутгал шинжилгээ хийсэн. Яг юунаас болж өвчилснийг тогтоох гэсэн боловч тодорхойгүй байна. Ямартай ч дахиж мал энэ өвнөөр өвчлөөгүй. Удахгүй хорио тавигдана” гэжээ.