Хөвсгөл аймгийн бүжгийн холбооноос аймагтаа анх удаа аймгийн аварга шалгаруулах бүжгийн тэмцээнийг зохион байгуулж 6 сумын 400 гаруй хүүхдүүд оролцжээ.
Тэмцээн латин болон стандарт гэсэн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд хамгийн олон хүүхдүүдийг амжилттай оролцуулсан Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургууль 2014 оны бүжгийн спортыг дэмжигч байгууллагаар шалгарсан байна. Бүжгийн холбооноос тэмцээнийг угтан гурван удаагийн сургалт явуулж 300 гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд анхны тэмцээнд хүүхдүүд идэвхитэй оролцож Тосонцэнгэл, Төмөрбулаг, Галт зэрэг 6 сумын сурагчид ирж оролцжээ.