Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн прокурорын газар хамтран "ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ БОЛОН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРГААНЫ ХЯНАЛТЫН АЖЛЫГ САЙЖРУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ" сэдэвт сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа К.Женисгүл, Нийслэлийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Л.Цогтхүү, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Д.Эрдэнэсувд нар болон Нийслэл, дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорууд, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, харьяа дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хэсгийн байцаагч хариуцсан ахлах байцаагч, захиргааны үүргийн биелэлт хариуцсан ахлах байцаагч, хэсгийн байцаагч, Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах хэрэг бүртгэгч, ахлах мөрдөн байцаагч нар оролцлоо.