Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өрхийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт амжилттай явагдаж байна.
Аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Я.Ууганцэцэг тус суманд ажиллалаа. Тэрээр сонгогдсон өрхүүдтэйгээ уулзан төсөв хөтлөх аргууд, хүний нэн тэргүүний хэрэглээнд зайлшгүй шаардлагатай зүйлс, өрхийн төсөв хийснээр гарах үр дүн, цаашид тогтмол хөтлөх нь ямар ач холбогдолтой байх зэрэг асуудлаар мэдээлэл өгчээ. Ярилцлагад оролцогсод өрхийн гишүүдийн төлөвлөгөөний дэвтэртээ сарын орлого, зарцуулалтаа хөтөлж сурсан байна.