Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа. Тухайлбал, Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын орон гарсан зарим гишүүдийг нөхөн томилуулах саналаа өргөн мэдүүлсэн байна.
Түүнд дурдсанаар Монгол Улсын Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг, Сангийн сайдаар Б.Болорыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Н.Батцэрэгийг, Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг, Зам тээврийн сайдаар М.Зоригтыг, Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайханыг томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ.