Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэгэн зорчигч метамфетамины төрлийн дөрвөн грамм бодис биедээ авч явсныг ГЕГ-ын Гаалийн зөрчил, шуурхай хяналтын алба болон Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагч нар хамтран илрүүлжээ. Сэтгэцэд нөлөөт бодис Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан оролдлого сүүлийн үед нэг бус удаа гарч байгаа гэнэ. Ялангуяа БНХАУ-ын Бээжин, Хонконгийн онгоц, Эрээн-Замын-Үүд чиглэлийн авто машинаар ирж буй зорчигчид тээш, бие, машиндаа метамфетамины төрлийн “мөс” гэх бодис нуусан байх нь олширчээ.