Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Зооноз өвчин судлалын төв, Жаргалант сумын ЗДТГ хамтран, тарваган тахлаас сэргийлэх, хууль бусаар ан агнахтай тэмцэх зорилгоор хяналт шалгалт хийж байна. Жаргалант суманд наймдугаар сараас хойш өдөр бүр эргүүл хийж буй дөрвөн баг 18 тарвага агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдаж авсан нийт зургаан иргэнтэй холбоотой хэргийг илрүүлэн, Амьтны тухай хуулийн дагуу 960.000 төгрөгөөр торгожээ. Хураасан тарвага, түүхий эдийг аймгийн Зооноз өвчин судлалын төвд шинжлүүлэн, устгуулжээ.