Монголын залуучуудын холбоо, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран энэ сарын 11-13-нд Хэнтий аймагт зүүн бүсийн залуусын чуулга уулзалт зохион байгуулахаар болжээ. Залуус өөрсдөдөө тулгамдаж буй асуудлыг энэ үеэр хэлэлцэх аж. Мөн МЗХ-ны дүрэм, стратеги төлөвлөгөөг танилцуулах, орон нутгийн салбар, зөвлөлүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, удирдлагуудыг нь шинэ мэдээллээр хангах, залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдийг чадавхижуулах сургалт явуулах юм байна. Мөн чуулганд оролцогч залуусын санал, санаачилгыг нэгтгэсэн зөвлөмж гаргах гэнэ. Уг чуулганд зургаан аймгийн 200 гаруй төлөөлөгч оролцох аж. МЗХ зургаан жил завсарласан бүсийн чуулганаа баруун бүсийн аймгуудаас эхлэн сэргээж, өдгөө төв, өмнөд бүсийн чуулганаа хийчихээд буй юм. Зүүн бүсийн чуулганаар уг арга хэмжээ нь өндөрлөх аж.