Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамныхан Орхон аймагт Ахмадын ордон барьж өгөв. Улсын төсвийн 750 сая төгрөгийн хөрөнгөөр боссон уг ордны үйл ажиллагааг цаашид аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хариуцах юм байна. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Орхон аймагт 8000 ахмад буурал амьдардаг. Тэд ийм ордонтой болсноор чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, насан туршын боловсрол олгох хөтөлбөрт хамрагдан, ирээдүй хойчдоо сургамж болох уулзалт, хэлэлцүүлэг зэрэг олон арга хэмжээг энд зохион байгуулах боломж бүрдлээ” хэмээжээ.