Байгаль орчны тулгамдсан асуудлыг сэтгүүлзүйн мэргэжлийн өндөр түвшинд хөндөн, улмаар шийдвэр гаргагчдад нөлөөлөх зорилгоор зохион байгуулдаг “Байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдаан”-ы эцсийн шатны материалуудыг Хэвлэлийн хүрээлэнгийн хаягаар (ирэх сарын 30-ны дотор) хүлээн авч байна. Тус хүрээлэнгийн дэргэдэх “Ногоон дэлхий” клубийн зохицуулагч А.Амартүвшин “Монголын сэтгүүлчид жил ирэх тутам ус, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, цөлжилт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлаар олон бүтээл туурвих болжээ. Энэ нь экологийн боловсролыг иргэн бүрт эзэмшүүлэх, дээрх сэдвийг шийдвэр гаргагчдын анхааралд өртүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа. Тиймээс сэтгүүлчдийг урамшуулах, зоригжуулах зорилгоор энэхүү уралдааныг бид “Англо Американ” компанитай хамтран, хоёр дахь жилдээ зохион байгуулж байна” гэв.
Уралдааны шагналын сан 14 сая төгрөг бөгөөд шилдэг бүтээлийг хэвлэмэл болон сайт, телевиз, радио, орон нутаг, гэрэл зураг гэсэн дөрвөн төрлөөр шалгаруулах юм байна.