Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд галзуу чоно хүнрүү дайрчээ.
Тодруулбал тус сумын “Хөлийн цагаан толгой” гэдэг газар галзуу чоно 17 настай залуу, мал, нохойруу дайрч хазсан байна.
Чоныг устгаж сэг зэмээс дээж авч тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчинөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна.
Тйимээс тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон гэнэ. Галзуу чононд хазуулсан залуугийн биеийн байдал сайн, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.