Монгол дахь Олон улсын боловсролын төлөөх түншлэл /Global Partnership for Education to Mongolia/ байгууллага малчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх насны боловсрол олгох зорилгоор 10 сая долларын үнэ бүхий зөөврийн гэр цэцэрлэг хандивлажээ.
Малчдын хүүхдүүд сургуулийн өмнөх насны боловсрол эзэмшихэд бэршээлтэй. Сургуулиасаа хол, нүүдлийн амьдрал нь томоохон сорилт болдог учраас тэд ийн тусалж буй гэнэ.
Зөөврийн 100 гэр цэцэрлэгийг хөдөө, орон нутаг руу илгээснээр 3700 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг хялбархан эзэмших болж байна.
Зөөврийн гэр цэцэрлэг нь бага ангид элсэн орох хүүхдүүдийг бэлтгэх болон хөдөө орон нутагт сургуулийн өмнөх насны боловсрол эзэмших хүүхдийн тоог өсгөхөд тус болох юм.
Мөн тус байгууллага нь хөрөнгө мөнгөний бололцоогүй, эмзэг бүлгийнхний хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг барихад тусалж байна.