Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ Монгол, Тайваны бизнес эрхлэгчдийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал Ё.Эрдэнэтуяатай соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Тус сангийнхан үүний хүрээнд нэн тэргүүнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөрний дутагдлыг эмчлэх багаж тоног төхөөрөмж (диализийн аппарат ) хандивлах аж. Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн диализийн аппаратаар эмчлүүлэгсдийн дараалал их, олонхыг нь орон нутгийн иргэд эзэлдэг судалгаа бий. Тиймэс Монгол, Тайваны бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан өмнө нь гурван аймагт уг төслөө хэрэгжүүлжээ. Архангайчууд удахгүй орон нутагтаа өвчнөө эмчлүүлдэг болох нь.