Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэр болох "ТБД-Андууд" худалдааны төвийн хойно баригдаж байсан барилгын кран хажуу байшингийн дээр унасан хэрэг гарчээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ослын үеэр гэмтэж бэртсэн хүн байхгүй бөгөөд даац хэтэрсний улмаас кран унасан байж болзошгүй гэнэ.