Япончуудын хөгширдөггүй, үргэлж толигор арьстай байдгийн нууц нь хүний эхэсийн бэлдмэлийн ач гэнэ. Японы хүний эхэсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Japan Bio Product” компанийн зөвлөх эмч, Дэлхийн хөгшрөлтийн эсрэг нийгэмлэгийн ерөнхий зохицуулагч, доктор Савако Хибино “Laennec” эмчилгээний талаар өнөөдөр монголчуудад танилцууллаа. Тэрбээр хүний эхэсийн бэлдмэлийн эмчилгээний талаар сүүлийн 20 жил судалжээ. Ингэх явцдаа эхэс нь хүний эс, эдийг сэргээн залуулжуулж, өсөлтийг дэмжин, биеийн дархлааг сайжруулж, хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэгч болохыг олж мэдсэн байна. “Japan Bio Product” компани нь 1954 оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ хүний эхэсийг өргөнөөр ашиглан, эрүүл мэндийн даатгалд хамруулан, эмийн бүртгэлдээ бүртгүүлжээ. Одоогоор үүнийг орлох хөгшрөлтийн эсрэг биеэ даасан эмчилгээ байхгүй болохыг Савако Хибино хэлэв.
“Laennec” буюу хүний эхэсийн бэлдмэлийг булчин болон судсаар тарьж, эмчилдэг юм байна. Уг бүтээгдэхүүнийг дан ганц залуужихад хэрэглэх бус арьсны төрөл бүрийн эмгэг, осол, мэс заслын дараах сорвийг арилгах болон элэгний А, В, С вирусийг дарангуйлахад, эмэгтэйчүүдийн цэвэрших өвчний үед хэрэглэдэг аж. Мөн үргүй хосууд хоёул үүгээр эмчилгээ хийлгэвэл хүүхэдтэй болох боломжтой гэнэ. “Laennec” нь хүний эхэсийг үйлдвэрийн аргаар, орчин үеийн дэвшилт технологийг түшиглэн боловсруулсан бэлдмэл бөгөөд амино хүчил, минерал, хүнд хэрэгтэй төрөл бүрийн амин дэм агуулсан “шидтэй эд” юм байна. Хүний эхэсийн энэхүү бэлдмэлийг “Монос”, “Анар”, “Ази фарма”, “Гамба”, “Цомбо” эмийн сан албан ёсны эрхтэйгээр 2014 оноос Монголд оруулж ирээд буй аж.