Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

Л.АНУ-ҮЖИН: Усны гачигдалтай хот хэрнээ Туул гол дээгүүр зам тавина гэдэг анхнаасаа буруу

Туулын хурдны зам барих ажлыг энэ сарын 15нд эхлүүлсэн хэмээн албаныхан мэдээлсэн бол өдгөө голын орчимд машин техникийн дуу хадаж, бургас хядаж буй гэнэ. Тус замыг Хонконгийн “Хао Юань групп” ХХК нийт 2.3 их наяд төгрөгөөр барихаар болсон. Тэгвэл энэхүү хурдны замыг барихыг эсэргүүцсэн иргэд нэгдэн, “Хатан Туул” хөдөлгөөн өрнүүлсэн билээ. Тэд ес дэх өдрөө жагсаж байгаа бөгөөд “Туулын хурдны зам” төслийг зогсоохыг шаардаж, иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Мөн УИХ-ын зарим гишүүн эл төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнд нэгдэж, дуу хоолойгоо хүргэж буй хотын засаглалын мэргэжилтэн, замын инженер Л.Ану-Үжинтэй Туул голын хурдны зам болон хот төлөвлөлтийн асуудлаар ярилцлаа.
2026-03-30

Д.ЦЭВЭЭНДОРЖ: Их зохиолчийн хилийн чанадад байхдаа туурвисан өвийгнарийвчлан судлах шаардлагатай 

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр “Хуучин хүү” зохиолдоо дүрсэлсэн “хөмөрсөн тогоо” мэт ХХ зууны эхэн үеийн харанхуй, буурай Монголд мэндэлж, ердөө 31 насалсан ч монгол хүний оюун сэтгэлгээ, эх хэлний дархлааг утга зохиолын суут бүтээлүүдээрээ дархлан үлдээсэн соён гэгээрүүлэгч билээ. Их зохиолчийн ойг хэрхэн тэмдэглэх, Нацагдорж судлалын өнөөгийн нөхцөл байдал болон түүний орчуулгын өвийн талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Д.Цэвээндоржтой ярилцлаа. 
2026-03-27

И.НОРОВЖАВ: Татвар, ам.долларын өсөлтөөс шалтгаалж иргэдийн амьжиргаа доройтож байна

Гавьяат холбоочин, зөвлөх инженер, эдийн засагч, сайд асан И.Норовжавтай ярилцлаа. Тэрбээр бага залуу наснаасаа төрийн албанд зүтгэн, тухайн үеийнхээр БНМАУ-ын Тээвэр, холбооны яаманд эдийн засагчаар ажлын гараагаа эхлүүлж, улмаар яамныхаа орлогч болон сайдын албыг 1976- 1989 онд нийт 13 жил хашжээ.
2026-03-26

Б.ЭНХМЭНД: Эрүүл мэндийг дэмжих, Нийгмийн халамжийн зэрэг тусгай сангийн үйл ажиллагааг маш өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар томилогдоод удаагүй байгаа эрхэлсэн комиссар Б.Энхмэндтэй ярилцлаа. 
2026-03-24

ХРИС ШУЛЕНБУРГ: Аливаа шийдвэрт иргэдийн саналыг сонсож, тусгаснаар оролцоо нь нэмэгддэг

Муж улсын болон хот, дүүргийн иргэдийн төлөөллийн байгууллага төсөв боловсруулах, батлахдаа олон нийтийн оролцоог хэрхэн хангадаг, хэвлэл мэдээллээр дамжуулан иргэний мэдэх эрхийг яаж хэрэгжүүлдэг талаар Германы Ландтаг (муж улсын парламент)-ийн гишүүн Хрис Шуленбургтэй ярилцлаа.
2026-03-23

А.ДЭЛГЭРХҮҮ: Хэйбол биллиард тоглох нь яг шатраар өрсөлдөхтэй адил

Дэлхийн хамгийн эртний тоглоомуудын нэг болох биллиард нь Хойд Европт XV зуунаас үүсжээ. Энэ нь “Алхтай бөмбөг” гэсэн утгатай “Palle maille” хэмээх эртний франц тоглоомоос гаралтай аж. Спортын төрлүүдээс биллиардын ДАШТ-ийг 1873 онд анх зохион байгуулсан гэдэг. Тухайн үед ихэс дээдсүүд язгууртны спорт гэдэг утгаар түлхүү тоглодог байжээ.
2026-03-20

Ц.ГЭРЭЛТ-ОЮУ: Шатар тоглоход анхаарал төвлөрч, багшийн заасан хичээлийг хурдан ойлгодог

“Орхон ХаСү” сургуулийн IV ангийн сурагч, тив, дэлхийн аварга Ц.Гэрэлт-Оюу шатрын спортоор хичээллэдэг хамгийн залуу тоглогчдын нэг. Туршлагатай дасгалжуулагчдын удирдлагад бэлтгэл базааж, ур чадвараа богино хугацаанд хөгжүүлснээр тив, дэлхийн тэмцээнд хүчтэй өрсөлддөг болсон юм.
2026-03-19

Э.БАТЖАРГАЛ: Эх орноо хамгаалах мэдлэг, чадвартай болсон өөрөөрөө бахархдаг

Батлан хамгаалах яамнаас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 11 дэх жилдээ хэрэгжүүлж, одоогоор 10 мянга гаруй залуусыг цэргийн алба хааснаар тооцон, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр дүйцүүлээд байна. Энэ оны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг саяхан зохион байгуулсан бөгөөд залуусыг 13 мэргэжлээс сонгон суралцах боломж олгосноороо онцлогтой. Тэгвэл өнгөрсөн жил уг хөтөлбөрт хамрагдаж алба хаасан, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Холбооны инженерчлэлийн тэнхимийн III дамжааны оюутан Э.Батжаргалтай цэргийн амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.
2026-03-18

Г.Ганзориг: Буудлагын тамирчид багаараа Азийн наадамд түрүүлж, Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээж байлаа

Олон улсын хэмжээний мастер  (OУХМ) Гомбосүрэнгийн Ганзориг багшийг буудлага спортынхон андахгүй. Тамирчин байхаасаа энэ спортын хөгжилд өөрийн хувь нэмрийг харамгүй оруулж ирсэн тэрбээр дасгалжуулагчаар ажилласан он жилүүдэд мэргэжлийн буудагчдыг улсдаа бэлтгэсэн ачтан. Түүнийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийг 1973 онд төгсөхөд аав нь үүгээр хичээллэхийг зөвлөснөөр тамирчны замналд хөл тавьжээ.
2026-03-17

Я.ЦЭЛМЭН: Хүний эрх хэмээх “цонх”-ыг хэн ч хагалж болохгүй

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагаа, хууль эрх зүйн шинэчлэл болон төрийн албан хаагчдын хариуцлагын талаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүн, доктор, дэд профессор Я.Цэлмэнтэй ярилцсанаа хүргэе.
2026-03-11

Б.Очирсүх: “Цайны шатарчид”-аас сурсан эрдэм хожим шилдэг дасгалжуулагч болоход нөлөөлсөн

Түүнчлэн шавь Ц.Ананд шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий рапид төрөлд их мастеруудаас Г.Мөнхгалтай тэнцэж, бусад өрсөлдөгчөө хожсоноор Катар улсын Доха хотыг өнгөрсөн жил зорьж, ДАШТ-д эх орноо төлөөлж оролцсон. “Босоо ноён” клубийнхэн 2024-2025 оны дотоодын тэмцээнд дараалан амжилт үзүүлж байв. Тэднийг УАШТ-д багаараа түрүүлж, хошой аваргаар шалгарахад тус клубийн багш Б.Очирсүхийн хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилалтын үр дүн нөлөөлсөн тул 2024 онд шилдэг дасгалжуулагчаар шалгарсан билээ
2026-03-09

Хэн бүхний зүрхэнд үгүйлэгдсэн нэгэн хайр бий

Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан УДЭТ-ын тайзнаа “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдэд толилуулж байна. Хүн бүрийн зүрх сэтгэлд орших хайрын олон өнгийг хөндөж, амьдралын үнэ цэнийг сануулах эл бүтээлийн Цэцгээгийн дүрийг амилуулж буй залуу жүжигчин Т.Анхзул, О.Хонгорзул нартай ярилцлаа
2026-03-09

Т.СЭРГЭЛЭН: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

УДЭТ-ын 95 жил, Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Бавуугийн Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг олны хүртээл болгож буй билээ.
2026-03-05

Д.СҮНЖИД: Зайлшгүйгээс бусад үед хийж буй “ил тод” үзлэгийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзнэ

Манай сонин эмнэлгийн орчинд хүний эрх зөрчигдөж буй асуудлаар “Эмнэлгээс олддоггүй хүний эрх” нийтлэл бэлтгэн хүргэсэн нь олон хүнд хүрч, уншигчдаас ч санал, гомдол цөөнгүй ирүүлсэн юм. Тэд нийтлэлийн мөрөөр холбогдох төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж буй талаар болон албаны хүнээс тодруулга авч, эргэн мэдээлэхийг биднээс хүссэн. Үүний дагуу ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлэж буй талаар ярилцсанаа хүргэе. 
2026-02-16

“Опозит”: Бидний мэдэрдэг зүйл зөвхөн хайр л байх

“Түүний гарт хүрэх гэж үүр цайна Харц тулгарахад би дуртай Хэлэх үг хэрэггүй Уруулыг чинь уушгилъя, уртаар” зэрэг хит дуу олонтой, гу­дам­жны яруу найргийн эгшиг бас хөг гэг­дэх “Опо­зит” хамтлагийнхантай ярилц­лаа.“Мик­ро­фон тоол­лын гу­равдугаар он” цомгоо тэд хам­гийн ан­х­ны, гоё нь гэж тодорхойлсон юм. “Опо­зит”-ын­хон буюу Г.Энэрэл, А.Гантулга нар ирэх бямба га­рагт “Songs n’roses” тоглолтоо хийх гэж буй. Дуу­гаараа бусдыг “тэвэрч”, нөмөр тү­шиг бол­дог тэдэнтэй яриа дэлгэхээр бид болзов.
2026-02-12

Л.ОЧИРБАЛ: Монголчууд жүдогоор амжилт гаргах боломжтойг олон улсын дэвжээнд барилдаанаараа харуулсан

Самбо, жүдо бөхийн шигшээ багийн тамирчнаас дасгалжуулагчаар ажилласан ОУХМ Л.Очирбалын спортод хөл тавьсан түүх сонирхолтой.
2026-02-06

С.ДАШДЭМЭД: Дотоод мэдрэмжээ ямар нэгэн шүүлтүүргүй, “нүцгэн”-ээр нь буулгахыг эрмэлздэг

Европын соёл иргэншлийн голомт гэгддэг ХБНГУ-д 20 гаруй жил амьдарч, уран бүтээлийн эрэл хайгуулаа тасралтгүй үргэлжлүүлсээр ирсэн зураач С.Дашдэмэд “Миний зургууд” бие даасан үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд толилуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь түүний 30 гаруй жилийн хөдөлмөр, туурвилыг нэгэн дороос тольдох боломжийг үзэгчдэд олгож буйгаараа онцлогтой. Тэрбээр Баварын залуу уран бүтээлчдийн тэргүүн дээд болон Нюрнберг хотын Соёлын дүрслэх урлагийн шагнал хүртсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч билээ. Ингээд түүн­тэй амьдралын замнал, уран бүтээлийн талаар ярилцлаа.
2026-02-05

Л.ХАЛТАР: Жирийн иргэд, хоршоодод хөнгөлөлттэй зээл, тариалангийн газар олдохгүй байна

Сүхбаатар аймгийн Баруун-Уртад үйл ажиллагаа явуулдаг “Алтан цацрал” хоршооны дарга Л.Халтартай орон нутаг дахь газар тариалангийн салбар, хоршоодын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр эмч мэргэжилтэй ч газар тариалангийн салбарт 25 дахь жилдээ ажиллаж буй нэгэн. Ялангуяа хоршоог хөгжүүлэхэд анхаарч, аймагтаа төдийгүй улсдаа анхны хоршоодын нэгийг байгуулж байв.
2026-02-04