БНСУ-д 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гадаадын 2,692,729 иргэн оршин сууж байгаагаас Монгол Улсын 55,547 иргэн байна.Тодруулбал, Хүйсийн хувьд Монгол Улсын иргэдийн 25,316 нь эрэгтэй, 30,231 иргэн нь эмэгтэй байна.
Эдгээрээс хамгийн олон монгол хүн оршин сууж байгаа визний төрлийг дурдвал,
- С3 богино хугацааны аяллын визээр 14,708
- D2 гадаад оюутны визээр 11,718
- D4 хэлний бэлтгэлд 6,020
- F3 дагалдан визээр 4,501
- Е9 мэргэжлийн бус ажиллах хүчний визээр 3,980 иргэн оршин сууж байна.