Монголчуудыг бүтэн долоо хоног луулж, Сүхбаатарын талбайг доргиосон 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-д манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид энэ удаа олимпын аварга Европын болон Ази тивд чансааны эхэнд эрэмбэлэгддэг сөлдөгчдөө буулган авч, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтана гэж олон гт төсөөлөөгүй байх. Эх орныхоо дэвжээнд од шиг гялалзаж, элэг нэгтнүүдээ сан тэдний бахархам түүхэн үйл явдал хуучраагүй байна. Аваргын төлөөх хүч тэнцвэргүй тоглолтод ДАШТ-ий мөнгөн медальт Недарландын багт хожигдсон ч дэд байрт шалгаран хойшид амаргүй өрсөлдөгч болсноо амжилтаараа тунхаглав. Дэлхийн сагсан бөмбөгийн мэргэжилтнүүдийн бассан хандлагыг ур чадвараараа халж, монгол түмэнд мартагдашгүй дурсамж үлдээн багийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Гавьяат тамирчин цол хүртээж, шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан Канадын иргэн Паул Стефен Сирийг “Найрамдал” медалиар шагнасан билээ. Ерөнхийлөгч өрийн дээд цол, одон, медаль хүртээсэн бол Ерөнхий сайд .Занданшатар 500 сая төгрөгийн урамшуулал, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тамирчин тус бүрд 150 сая төгрөгийн орон сууцын гэрчилгээ, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам дасгалжуулагчид нэг удаа 50, тамирчин тус бүрд 25 сая төгрөг, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая төгрөгийн мөнгөн урамшууллыг насан туршид нь олгохоор болов.
Энэ мөчөөс эхлэн Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээн дуудуулах болсон тэдний сэтгэгдлийг уншигчдадаа хүргэе.
О.ХУЛАН: САГСАН БӨМБӨГӨӨС АЗ ЖАРГАЛЫГ ӨДӨР БҮР МЭДЭРДЭГ
Онолбаатарын Хулан: Бид ДАШТ-д амжилттай оролцож, Монголынхоо ард түмнийг баярлуулахыг маш их хүссэн. Өмнө нь хожигдох бүрдээ шар хөдлөн уйлж, хэзээ нэг өдөр үзэгчидтэйгээ хамт догдлон баярлах бол гэж боддог байлаа. Тийм сайхан мөчийг мэдрэх гэж өдөр бүр мөрөөдөж амьдарсан. Бас зорилгынхоо төлөө тэмүүлж, зогсолтгүй хөдөлмөрлөсөн. Миний хувьд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ гэсэн мэдээг өчигдөр сонсоод алмайрсан. Энэ их хүндлэл, хайрыг дааж явахын тулд өмнөхөөсөө илүү хичээх болно. Биднийг бүх талаар дэмжин тусалдаг байгууллагуудын хамт олон, урам зориг хайрлан, эрч хүч өгч ирсэн олон хүнд “Баярлалаа” гэж хэлье. Тэднийхээ дэм тусаар бид өндөр амжилт гаргаж, сагсан бөмбөгт дуртай үзэгчдээ баярлууллаа. Сагсан бөмбөг бол миний хамгийн дуртай спорт. Намайг анх хичээллэхэд гэрийнхэн минь тийм ч дуртай хүлээж аваагүй. Хүн сонирхдог зүйлийнхээ төлөө тууштай зүтгэвэл зорилгодоо хүрдэг. Би сагсан бөмбөгөөс аз жаргалыг өдөр бүр мэдэрдэг. Үүнийг минь ч үзэгчид хараад анзаардаг байх.
М.ЦЭРЭНЛХАМ: БАГИЙНХАНТАЙГАА 2028 ОНД БОЛОХ ОЛИМПОД ОРОЛЦОХЫГ ЗОРЬЖ БАЙГАА
Мөнхсайханы Цэрэнлхам: Миний зорьж буй гол зүйл бол шигшээ багийнхантайгаа АНУ-ын Лос-Анжелес хотод 2028 онд зохион байгуулах олимпын наадамд амжилттай оролцох. Тиймээс тун удахгүй бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлнэ. Одоогоос гурван жилийн өмнө Монголын сагсан бөмбөгийн холбоо нэгдсэн. Өнгөрсөн хугацаанд манай улсын тамирчид 5Х5, 3Х3 сагсан бөмбөгийн төрөлд төсөөлшгүй амжилт гаргалаа. Энэ ташрамд, сагсан бөмбөгийн тамирчдаа дэмжиж ажилладаг төр засгийнхаа удирдлагуудад болон ивээн тэтгэдэг байгууллагуудын хамт олонд баярлалаа. Та бүхний дэмжлэгээр сагсан бөмбөгийн спорт өндөр хэмжээнд хөгжиж байна. Би 3Х3 сагсан бөмбөгийн төрлөөр олон жил хичээллэсэн. Багийнхаа гишүүдээс О.Хулантай долоо, Б.Ариунцэцэгтэй таван жил тоглосон бол Н.Нандинхүсэлтэй анхны тэмцээндээ оролцлоо.
Б.АРИУНЦЭЦЭГ: ДАРАА ЖИЛ ДАШТ-Д ӨРСӨЛДӨХДӨӨ МЕДАЛИЙНХАА ӨНГИЙГ ХУВИРГАНА
Бат-Эрдэнийн Ариунцэцэг: Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэндээ баяртай байгаа ч өөртөө одоо ч итгэхгүй байна. Бидэнд баяр хүргэхээр ирсэн олон хүнийг хараад сагсан бөмбөгийн спортыг дэмжиж, дурлаж үздэг болсноор нь маш их бахархлаа. Би 15 настайдаа энэ спортоор хичээллэж, тамирчны гараагаа эхлүүлсэн. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлийнхээ ачаар би шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Амжилт бүхний ард уналт босолт, зорилго, тэвчээр, уйгагүй хөдөлмөр байдаг. ДАШТ-ий тоглолтод хожлын гоол оруулчхаад сэтгэл хөдлөлөө хөгжөөн дэмжигчидтэйгээ хуваалцсан тэр мэдрэмжийг үгээр хэлэхэд ч багадна. Тэмцээн өндөрлөсний дараа ч би тоглолт бүрд гаргасан сэтгэл хөдлөл, давтагдашгүй агшин, ялалтад хөтөлсөн хором бүрийг дахин дахин үзэж байгаа. Бидэнд хожил авчирсан мөч бүхэн үнэ цэнтэй. Тэмцээний үед бидэнд дасгалжуулагчаас гадна ах нар минь маш сайн зөвлөсөн нь амжилт гаргахад их нөлөөлсөн. Ах нартай минь тоглосон Японы багийг хараад үнэхээр шар хөдөлж байлаа. Тэр үед бид учраа таарсан ямар ч багт хожигдолгүй урагшилж, ДАШТ-ээс заавал медаль хүртэнэ гэсэн бодол төрсөн юм. Сүүлийн өдрийн тоглолтын өмнөх орой дасгалжуулагчтайгаа ярилцаж, ямар тактикаар хэрхэн тоглохоо зөвлөлдөхөд “Та нар эх орондоо болж байгаа тэмцээнд өмнөхөөсөө илүү хичээж тоглоорой. Ард түмэн тань үзэж байна. Тэд та нарт маш их итгэж байгаа шүү” гэж хэлсэн. Аваргын төлөөх тоглолтод Недарландын багийг хожихыг хичээсэн ч ялагдсан. Гэхдээ дараа жилийн тэмцээнд оролцохдоо медалийнхаа өнгийг хувиргаж, алт болгоод эх орондоо ирнэ. Би багийнхантайгаа сайн ойлголцдог. Бид одоо нэг хүн шиг зорилго, тэмүүлэлтэй болсон. Гавьяат тамирчин цол хүртсэн гээд бидний сэтгэл ханахгүй. Олимпын наадмаас медаль хүртэж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулна гэж бодож байна.
Н.НАНДИНХҮСЭЛ: АМЖИЛТ ГАРГАХАД ЭВ НЭГДЭЛ, ЗОРИЛГО, ТАМИРЧИН БҮРИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ЧУХАЛ
Нямжавын Нандинхүсэл: Би АНУ-ын сагсан бөмбөгийн академид нэг жил сурч, арванхоёрдугаар ангиа төгсөөд ирсэн. Тухайн жил бэртэж, бодсон хэмжээндээ бэлтгэл хийгээгүй ч гэр бүл, найз нөхөд, хамаатан садан минь дэмжиж тусалсан. Эх орондоо болсон ДАШТ-д шигшээ багийнхаа эгч нартай оролцож, мөнгөн медаль хүртсэн минь миний амьдралд сайхан дурсамж үлдээлээ. Биднийг бэлтгэж, амжилтад хүргэсэн Паул Стефен Сир дасгалжуулагчид талархсанаа илэрхийлье. Түүний хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Монголын шигшээ баг дэлхийн медальтнуудын эгнээнд багтлаа. Багийн спортод амжилт гаргахад эв нэгдэл, зорилго, тамирчин бүрийн сэтгэл зүй чухал. Миний хувьд энэ бүхнээс суралцаж байна. Монголын сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглуулах санал тавьснаар ДАШТ-д өрсөлдсөн. агийнхаа гишүүд, дасгалжуулагчтай ойлголцоход хэцүү байгаагүй. Хэдийгээр гадаад дасгалжуулагч элээ сагсан бөмбөг олон жил тоглосон туршлагатай тоглогчийн хувьд бидэнтэй амархан ойлголцдог. Би 10 настайгаасаа сагсан бөмбөг тоглосон. Сүүлийн гурван жил бэлтгэл шаргуу хийж, ур чадвараа ахиуллаа. Багийнхантайгаа хойшид тууштай тоглох, эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй . Яг энэ мөчид салахыг хэзээ ч хүсэхгүй. Энэ спортод хайртай болохоор эгч нартайгаа хамт байх цаг зав гаргахыг хичээнэ.