“TikTok”-оос “Youtube music” рүү дуу нэмэх боломжтой боллоо
“TikTok” бичлэгээс таалагдсан дуугаа Youtube-ийн жагсаалтдаа шууд нэмэх боломжтой болжээ. Тус компани 2023 оны арваннэгдүгээр сард “Spotify”, “Apple music”, “Amazon music”-ийн дэмжлэгтэйгээр энэхүү функцийг хөгжүүлж эхэлсэн ба АНУ, Британид л эл тохиргоо үйлчилж байв. Харин өнөөгийн байд¬лаар 160 гаруй оронд нэвтрүүлжээ. Хэ¬рэглэгчид бичлэгийн доор харагдах “Дуу нэмэх” цэсийг товшоод “Youtube music”-тээ дуртай бүтээлүүдээ нэмэх аж. Энэхүү тохиргоо нь хөгжмийн стрийминг үйлчилгээнд хэдэн тэрбум ам.долларын урсгал төвлөрүүлэх боломжтойг “TikTok”-ийнхон онцоллоо.
2025-08-01
Булган, Баянхошуу боомт ирэх сарын 30 хүртэл амралтын өдрүүдэд ажиллахгүй
Хилийн боомтуудын энэ сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах ерөнхий газраас өчигдөр танилцууллаа. Монгол-Хятадын хилийн авто замын Байтаг боомт наймдугаар сард ажиллахгүй. Учир нь тус боомтыг жил бүрийн тав, долоо, есдүгээр сарын 16-30-нд ажиллуулдаг юм. Мөн тус улстай хиллэдэг авто замын Булган зуны улиралд нямд, Баянхошуу боомт бямба, ням гарагт амардаг болж байгаа аж. Уг шийдвэрийг хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын 2025 оны 49 дүгээр ноот бичгийн хүрээнд гаргажээ. Булган боомтын тухайд есдүгээр сарын 30 хүртэл даваагаас бямба гарагт 10.00-21.00 цаг хүртэл ажиллах юм байна. Боомтуудын хуваарь өөрчлөгдсөн даруйд мэдэгдэнэ гэв.
2025-08-01
Газрын диваажин, олон ястны өлгий Ховд аймаг
Их нууруудын хотгор руу Монгол алтай нуруу, Хангайн салбар уулс түрсний улмаас бие биеэсээ харьцангуй салангид хэд хэдэн хотгор бий болсны нэг нь Хар ус нуурынх. Тиймээс физик, газар зүйн өвөрмөц онцлогтой. Тус хотгор нь тал бүрээсээ өндөр уулсаар хүрээ¬лэгдсэн тул баруун зүгийн чийглэг агаар бус, харин зүүн урд талаас Төв Азийн их цөлийн хуурай уур амьсгал саадгүй нэвтэрдэг тул цөлөрхөг аж. Энэ цогцолборт газарт 54 хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 11 зүйл нь ховор, нэн ховорт хамаардаг. Тэрбайтугай, цоохор ирвэс, монгол бөхөн, зэгсний гахай, минж, тавал атигдаахай бүртгэгдсэнээрээ онцлог.
2025-08-01
Бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг саатууллаа
Хөвсгөл аймгийн нэгэн иргэний гэрт нэвтэрч, хулгай хийсэн 31-46 насны гурван этгээдийг цагдаагийн байгууллагынхан саатуулжээ. “Айлын байшинд хулгай орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл өнгөрсөн сарын 27-28-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу ажиллаж, хулгай хийсэн хүмүүсийг барьж саатуулсан бөгөөд долоодугаар сарын 17- ноос хойш иргэдийн орон байр луу хууль бусаар нэвтэрч, 12 удаа хулгай хийсэн нь тогтоогджээ. Тэд элдсэн хурганы арьс 60 ширхэг, хурган дотортой дээл, мөнгөн аяга, монгол гутал, суран бугуйл, борц, шүрэн толгойгойтой хөөрөг гэх мэт зүйл хулгайлсныг урьдчилсан байдлаар тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
2025-08-01
Хуулиар хориглосон ч насанд хүрээгүй 18 хүүхэд суррон унаж гэмтжээ
Тээврийн прокурорын газраас энэ оны эхний долоон сард хүүхэд суррон унаж, зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон ослыг судалсан байна. Эл хугацаанд сурронтой холбоотой 15 осол бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас 18 хүүхэд гэмтэж, эрүүл мэндээрээ хохирчээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 10 хувиар буурсан аж.
2025-08-01
С.Сайнбаяр судалгааны өгүүллийн чансаагаараа технологийн салбарт монгол эрдэмтдийг манлайлав
“Мета” компанийн хиймэл оюуны судалгааны FAIR багт ажилладаг С.Сайнбаярыг салбарын судлаач, мэргэжилтнүүд нь өндрөөр үнэлж, “Google scholar”-ын хамгийн эрэлттэй, олон эшлэлтэй эрдэм шинжилгээний өгүүллийн эзнээр “тодруулаад” байна. Түүний судалгааны өгүүллээс бусад судлаач эшлэл авсан тоо 10 мянга давсан нь манай улсын технологийн салбарт, тэр дундаа хиймэл оюуны чиглэлд дээд амжилт, түүхэн үзүүлэлт болжээ.
2025-08-01
100 метр зайг 10 секундэд туулж, дэлхийн рекордыг шинэчлэв
Японы тамирчин 16 настай Сорато Шимизү 18 хүртэлх насныхны100 метрийн зайн гүйлтэд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өнгөрөгч бямба гарагт Хирошима хотод эхэлсэн тус улсын ахлах сургуулиудын дунд зохиогддог “In¬ter high school athletics championships” тэмцээнд тэрбээр 10 секундийн дотор барианы шугамд хүрсэн гэнэ. Ийнхүү тэрбээр хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шалгуураа хангасан байна.
2025-08-01
Бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлсэн этгээдийг шалгаж эхлэв
Бага насны хүүхдүүдийг ёс бус үгээр хэлж, хараан, халуун төмрөөр хайрч түлнэ гэж айлган сүрдүүлж байгаа иргэний бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Үүний мөрөөр энэ сарын 29-нд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагатай хамтран тухайн багачуудыг хамгаалалтад авч, эрсдэлийн байдлыг нь тогтоожээ.
2025-07-31
Номын жимээс гажаагүй хагас зуун жил
Завхан нутгийн эгэл ард Ядамын Намсрай гуайн хүү Баярсайхантай, нэг нь статистикч, нөгөө нь санхүүч мэргэжлээр МУИС төгсөөд, “Эдийн засаг” сонины утга зохиолын ажилтан болж, хатан зоригт эх оронч сэтгүүлч, нийтлэлч Дуламсүрэнгийн Сүрэнжав эрхлэгчийн “атганд орсон” маань азтай учрал. Энэ бол 1981 он. Ийнхүү Баяраа бид хоёр оюутны ширээнээс одоог болтол бичиг номын ажилд гар, санаа нийлж, салалгүй явсаар 50 жилийн босго алхжээ.
2025-07-31
БНХАУ хүүхдийг гурван нас хүртэл нь жил тутам 500 ам.долларын тэтгэмж олгоно
БНХАУ-ын Засгийн газраас энэ онд мэндэлсэн хүүхдүүдэд гурван нас хүртэл нь нийт 1500 ам.долларын тэтгэмж олгохоор шийдвэрлэснээ өнгөрөгч даваа гарагт зарлалаа. Түүнчлэн энэхүү журамд 20 сая гаруй гэр бүл хамрагдах төлөвтэйг Хятадын төв хэвлэлээс мэдээлжээ. Мөн 2022-2024 оны хооронд хүүхэд төрүүлсэн гэр бүлүүдэд ч тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж олгох гэнэ. Дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх томоохон эдийн засагтай тус улсын төрөлт гурван жил дараалан буурсан нь хүн ам зүйн хямрал нүүрлэснийг илтгэж байгаа тул ийнхүү яаралтай арга хэмжээ авах шалтгаан боллоо хэмээж буй. Хятад улс есөн жилийн өмнө 30 гаруй жил мөрдөгдсөн “Нэг өрх-нэг хүүхэд” бодлогоо цуцалсан юм.
2025-07-31
“Монгол-Хятадын Экспо”-гийн бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа
Засгийн газрын өчигдрийн хурал даанаар Монгол Улс болон БНХАУ-ын хоо ронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтар сан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргалаа. Хуралдаанаар “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, удирдан чиглүүлэх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулав.
2025-07-31
ОХУ-д газар 8.8 магнитудын хүчтэй хөдөлж, АНУ, Японд цунамигийн түгшүүр зарлалаа
ОХУ-ын зүүн эрэг орчмын бүс нутагт өчигдөр 08.25 цагт газар 8.8 магнитудын хүчтэй хөдөллөө. Тус улсын ШУА-ийн Геофизикийн албаныхны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Петропавловск-Камчатски хотоос 161 км-ийн зайд, 32 км-ийн гүнд байсан бөгөөд хагарал нь баруун өмнөд чиглэлд ойролцоогоор 200 км-т тархсан гэнэ.
2025-07-31
Суудлын автомашинууд мөргөлдөж, хоёр хүүхэд хавчуулагджээ
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт суудлын хоёр автомашин мөргөлдөж, хүүхэд хавчуулагдсан тухай дуудлага уржигдар ОБЕГ-т 19.31 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Тоёота Приус-30” болон иргэн А-гийн улсын дугааргүй “Тоёота Приус-41” загварын суудлын автомашин мөргөлдсөн байж. Улмаар иргэн О-гийн автомашинд зорчиж явсан найм болон зургаан настай хоёр хүүхэд бүхээгт нь хавчуулагдсаныг эсэн мэнд гаргаж, яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн гэнэ. Иймд дээрх байгууллагынхан авто замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, суудлын бүсээ тогтмол зүүхийг иргэдэданхаарууллаа.
2025-07-31
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт энэ оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэхтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн дунд ойлгомжгүй, төөрөгдөл үүсгэж байсан асуудлыг тодорхой болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос урт хугацааны даатгагч болон даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа арилжааны банкнуудад дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо.
2025-07-31