Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Наадмын шагайн харваанд түрүүлсэн багийг 40 сая төгрөгөөр байлна 

Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хорооны дарга, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай салбар хороог хуралдуулж, Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэл өгчээ.
2026-06-11

Бөхөнгийн шилжилт хөдөлгөөнийг хониныхтой харьцуулан судлав 

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын судлаачид монгол бөхөнгийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг бэлчээрийн хониныхтой харьцуулан судалжээ. Хонь харьцангуй хязгаарлагдмал бүсэд тогтвортой бэлчээрлэдэг бол бөхөн үүнээс 5-10 дахин өргөн уудам газар нутагт идээшлэн нүүдэллэдгийг тогтоосон байна. 
2026-06-11

Махны үнэ өнгөрсөн жилээс 60 гаруй хувиар нэмэгджээ

Үндэсний их баяр наадам хаяанд ирж, хүмүүс амралт зугаалгын бэлтгэлээ хангаж буй энэ өдрүүдэд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ түүхэнд байгаагүйгээр өслөө. Үндэсний статистикийн хорооноос гаргасан, сүүлийн дөрвөн жилийн зургаадугаар сарын эхэн үеийн гол нэрийн зарим барааны үнийг харьцуулан хүргэе.
2026-06-11

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
2026-06-11

“Ёл” нээлттэй тэмцээний шилдгүүд тодров

Бадминтоны холбооноос зуны улиралд зохион байгуулдаг “Ёл” нээлттэй тэмцээнд 12 аймаг, клуб, хот, дүүрэг, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 130 тамир­ чин оролцсон. 10-аас доош насны ангилалд охидын ганцаарчилсан төрөлд Өмнөговь аймгаас Ө.Зээмаа, хөвгүүдээс Н.Эрхэмбаяр алтан медаль зүүв. Холимог хосын төрөлд Н.Эрхэмбаяр, Ө.Зээмаа (Өмнөговь) түрүүлж, Т.Чингүүн, А.Оюунлхагва мөнгө, М.Энэрэл, Б.Есүй (Сонгинохайрхан дүүрэг) хүрэл медаль хүртлээ.
2026-06-11

“Алтан феми” олон улсын кино наадамд монголчууд шагналын хур буулгав

Болгар улсын Софи хотноо зохион байгуулагд­сан, эмэгтэй найруулагч, зохиолч, уран бүтээлчдийн өрсөлддөг “Алтан Феми” олон улсын кино наадамд энэ жил 130 орны 9600 орчим бүтээл өрсөлдсөн бөгөөд монголчууд шагналын хур буулгав. Тодруулбал, найруулагч Д.Галбаяр, продюсер Д.Хулан нарын бүтээсэн “Эмэгтэйн кейс” уран сайхны кино “Social impact” шагнал хүртсэн бол найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан” бүтээл “Best historical drama & cinematography” төрөлд тэргүүлжээ.
2026-06-11

Цахим шилжилтийн далбаан доорх төсвийн “наадаан”

Тендерээр хөлжигч, ашиг ологчдын халаас руу татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй урсгадаг хамгийн өргөн суваг нь цахимжилт болж хувирлаа. Энэ их хулгайн замыг манай төр жим төдий байхаас нь тасралтгүй тордож, зассаар өнөөгийн түвшинд авчрав. Өдгөө төрөөс тунхагласан цахим шилжилт, цахим засаглал хэмээх далбаан доор аппликэйшн, программ хангамж хөгжүүлэх, их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, цахим систем нэвтрүүлэх, программын лиценз нийлүүлэх, дэд бүтэц бий болгох зэрэг сүржин тодотголтой аахар шаахар олон ажлыг ямар ч хяналтгүй, уялдаа холбоогүй хийж байна.
2026-06-11

МҮХАҮТ байраа хураалгана, эсвэл төлбөр төлнө

МҮХАҮТ-ын үйл ажиллагаа явуулдаг одоогийн байрыг Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжаар өгчээ. Тус 6 давхар 5235 м.кв төрийн өмчид бүртгэлтэй барилгыг тухайн үедээ 2,081,726.3 төгрөгөөр үнэлж байжээ. Гэтэл МҮХАҮТ нь барилга ашигласны төлбөр төлдөггүй байна. Энэ нь  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т "Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ", ТӨБЗГ-ын 2020 оны 49 дүгээр тогтоолын 6-д "Төрийн өмчийн байранд төсөвт байгууллага, албан газар ашиглалтын зардлаар байрлаж болно.
2026-06-11

“Эрдэнэт”-ийн захиралд яригддаг Б.Цэнгэл ТӨБЗГ-ыг унагажээ

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа өмчийн харилцаа үүсэж төр өмчөө хянах, бүртгэх, зохицуулах шаардлага бий болсон. Энэ хүрээнд 1996 онд Төрийн өмчийн хороог байгуулж байжээ. Улмаар 2016 онд ТӨБЗГ болгож өөрчилсөн. ТӨБЗГ-ын хийх ажил нь төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх, удирдлага, менежментийг боловсронгуй болгох замаар төрийн өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхэд оршдог.
2026-06-11

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнд зургаан жил есөн сар хорих ял шийтгэлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалан хэлэлцэж, өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар хохирол төлбөр төлөхийн тулд тав хоногийн завсарлага авах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан билээ. Уг завсарлагын хугацаа өчигдөр дуусаж, эрүүгийн хариуцлага оноох шүүх хурлыг үргэлжлүүлэн хийв.
2026-06-11

Бэлчээрийн менежментийг шинэчлэх талаар олон улсын зөвлөлдөх уулзалт боллоо

Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд ХХААХҮЯ, Монголын хөдөө аж ахуйн хор­шоологчдын үндэсний холбоотой хамт­­ран “Талуудын оролцоонд тулгуурлан бэлчээрийн менежментийг шинэчлэх нь” сэдэвт олон улсын зөвлөлдөх уул­­залтыг өчигдөр эхлүүллээ. Дэлхийн газар нут­гийн тэн хагасыг хамардаг бэлчээрийн экосистем нь олон сая хүний амьжир­гааны эх үүсвэр бөгөөд биологийн олон янз байдлыг дэмжих, уур амьсгалын өөрч­лөлтийг зохицуулах, хөрс хамгаалах зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг.
2026-06-10

Чухал ашигт малтмалын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс чухал ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах зорилготой стратегийн яриа хэлэлцээг эхлүүллээ. Улаанбаатар хотод өнгөрсөн гуравдугаар сард болсон дэд сайд нарын түвшний анхдугаар стратегийн яриа хэлэлцээний үеэр албан ёсоор эхлүүлсэн энэхүү шинэ механизм нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна дэлхийн зах зээлд эрэлт нь өсөн нэмэгдэж буй зэс, газрын ховор элементийн нийлүүлэлтийг тогтвортой байлгахад чиглэж байна.
2026-06-10

Ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулахад шаардлагатай эко саван үйлдвэрлэж байна

Малын гаралтай хаягдал түүхий эдийг дахин боловсруулж, байгальд ээлтэй үйлдвэрлэл хөгжүүлж буй “Юргана индастри” компани ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах эко шингэн саванг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ. Энэ нь зөөлөн бүтэцтэй угаалгын шингэн бөгөөд ноос, ноолуурын ширхгийг гэмтээхгүй гэдгээрээ онцлог аж.
2026-06-10

Сэтгүүлчийн нийтлэлдээ ашигласан зургийг албаар мушгин гуйвуулж, 20 сая төгрөгөөр торгожээ

“Зөв.мн” мэдээллийн сайт төрийн өмчит “Цемент шохой” компанийн удирдах албан тушаалтан төрийн өмч, хөрөнгийг үр ашиггүй, зүй бусаар зарцуулсан байж болзошгүй асуудлыг хөндсөн нийтлэлдээ ашигласан тухайн хүний зургийг ХЭҮК-оос “биометрик мэдээлэл” хэмээн үзэж, улмаар цагдаагийн байгууллагаас Зөрч­лийн тухай хуулийн дагуу редакцыг нь 20 сая төгрөгөөр торгохоор шийд­вэрлэжээ. Тодруулбал, тус сайтын сэтгүүлч Х.Батсайхан “Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн хурган дарга Н.Ганхуяг 450 сая төгрөгийн балгасыг 5.5 тэрбумаар үнэлж, үйлдвэрээ олон тэрбумын алдагдалд оруулжээ” гэх гарчигтай мэдээллийг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд бэлтгэж, нийтэлсэн байна. Үүний мөрөөр Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Зураг зөвшөөрөлгүй нийтэлсэн” гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, тухайн сайтад 20 сая төгрөгийн торгууль оноосон аж.
2026-06-10

Боксын шигшээгээс найман тамирчин эхний 10 байрт жагсав

Дэлхийн боксын холбооноос тамирчдын чансааг энэ сард шинэчилснээ албан ёсоор танилцуулав. Монголын боксын үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчдаас олон улсын хэмжээний мастер (ОУХМ) А.Баттулга 50 кг-ын жинд II, Х.Билгүүнсайхан 55, О.Бямба-Эрдэнэ 70 кг-д V байрт эрэмбэлэгджээ.
2026-06-10

Залаатын болон Хүрэлтогоотын аманд хөнөөлт шавж устгаж эхлэв

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар Богдхан уулын Залаатын болон Хүрэлтогоотын амны 2000 га талбайд ойн хортон шавж устгах ажил эхлүүлснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
2026-06-10

Э.Оюундарь олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Тайванийн Тайпэй хотод болсон хөнгөн атлетикийн нээлттэй тэмцээнд оролцсон Монголын багаас “Үчимбэр” клубийн тамирчин, спортын мастер Э.Оюундарь гурвын харайлтын төрөлд 12.57 метр харайсан амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр тус төрөлд дотооддоо улсын аваргаар зургаан удаа шалгарч, эх орныхоо дээд амжилтыг эзэмшдэг.
2026-06-10

Манай судлаачид Азийн байгаль хамгааллын конгресст оролцжээ

Балба улсын Катманду хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон Азийн байгаль хамгааллын конгресс (CAC2026)-т манай улсыг төлөөлж Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачид оролцжээ. Энэ нь бүс нутгийн хэмжээнд байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдыг нэгтгэдэг, олон улсад нэр хүндтэй чуулган юм.
2026-06-10