Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Чөлөөлье” хөдөлгөөний хүрээнд зөвшөөрлийг цэгцэлнэ

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Аливаа төрлийн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрч­ лөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүн Д.Энхтүвшингээр ахлуулан өнгөрсөн сард байгуулсан. Тус ажлын хэсгээс дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулж буй аж.
2026-02-25

Богдын голын усны түвшин багассан тул ховор загаснуудыг нүүлгэн шилжүүлж байна

Завхан аймгийн төвөөр урсдаг Богдын голын усны түвшин багассаны улмаас хөлдөөгүй үлдсэн хэсгүүдэд загас олноор бөөгнөрөн, эхнээсээ хүчилтөрөгчийн дутагдалд орж, осгосны улмаас хорогдох болжээ.
2026-02-25

Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25

Нэгдүгээр сард 44.7 мянга гаруй жуулчин Монголын өвлийг зорин иржээ

Монгол Улс дахь өвлийн аялал жуулчлал гайхам­­шигтай өсөлтийг үзүүлж, энэ оны нэгдүгээр сард л гэхэд 44.7 мянга гаруй гадаад жуулчин хүлээн авсан тухай “TravelandTourWorld” цахим хуудас мэдээлэв.
2026-02-25

Хувьсан өөрчлөгдөж буй худалдааны салбар

Өмнө нь бид дэлгүүр хэсэхээр, гутал, хувцас авахаар гэрээсээ гардаг байлаа. Ха­­­рин одоо бол гэртээ тухлан суугаад утсаа “мааждаг” болсон. Өнөө үед дэлгүүр бидэн дээр “ирдэг” болжээ. Худалдааны салбар ийнхүү хур­­дацтай хувьсан өөрчлөгдсөөр. Энэхүү өөрчлөлт өндөр хөгжилтэй улсуудад олон жилийн өмнөөс эхэлсэн бол манай оронд “Ковид-19” цар тахлын дараагаас идэвхтэй үргэлжилж байна. Магадгүй хүнснээс бусад бараа бүтээгдэхүүний дэлгүүр, лангууны тоо цаашид улам бүр цөөрөх, хэлбэр нь өөрчлөгдөх, үгүй болох ч шинжтэй.
2026-02-25

Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарт хариуцлага тооцохыг дахин шаардав

УИХ-ын гишүүн Ө.Шижир Эрчим хүчний сайд Б.Чой­жилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах шаардлагыг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдад тавьсан. Мөн эдгээр сайдыг огцруулах саналыг албан ёсоор өргөн барихаар өөрийн албан бланк гарын үсэг цуглуулж буй. Гэвч үүнээс хойш сарын хугацаа өнгөрсөн ч Ерөнхий сайд ямар нэг арга хэмжээ авч, хариуцлага тооцоогүй тул бодит шийдэл гаргахыг дахин шаардсан байна.
2026-02-25

Монгол Улс Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлын үзүүлэлтээр эхний тавд багтлаа

Дэлхийн энх тайвны индекс (Global peace index)-ийн 2025 оны шинэчилсэн тайланд дурд­санаар Монгол Улс Ази тивийн хамгийн амгалан, аюулгүй таван орны нэг болжээ. Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгээс жил бүр гаргадаг уг тайланд дэлхийн 163 улсыг энх тайвны байдлын түвшнээр нь жагсаадаг бөгөөд манайх өнгөрсөн оныхоос найман байраар ахиж, 37-д жагссан нь олон улсад аюулгүй байдлын түвшин нэмэгдсэнийг харуулсан үзүүлэлт болов. 
2026-02-25

Эмэгтэй тоглогчид тивийн томоохон хоёр тэмцээнд өрсөлдөх нь

Малайзын Куала Лампур хотод ирэх дөрөвдүгээр сарын 7-15 хүртэл үргэлжлэх хэйбол биллиардын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эмэгтэй тоглогчдын дөрвөн эрхийн төлөөх шалгаруулалт “Элит биллиард” клубт болов. Эрэгтэйчүүдийн хоёр, эмэгтэйчүүдийн дөрвөн эрхийн төлөө гурван удаа шалгаруулалт болж, нийлбэр дүнгээр шалгарсан тамирчин эрхээ авснаар Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна тивийн нээлттэй тэмцээнд ч бас оролцох эрх давхар авсан юм.
2026-02-24

Ч.Мандахбаяр мөнгө, Н.Хэрлэн хүрэл медаль хүртлээ

Олон улсын уулын холбооноос АНУ-ын Колорадо мужийн Лонгмонт хотод зохион байгуулсан мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын гурав дахь цуврал тэмцээнд Монголын тамирчид оролцлоо. Секунд, долийн хол зөрүүгүй ширүүхэн өрсөлдөөнөөс шилдгүүдийг тодруулдаг эл тэмцээнд эрэгтэйчүүдээс хурдны төрөлд 
2026-02-24

Гол, нуурын мөсний зузаан таван см-ээр нимгэрчээ

Манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өчигдрийн байдлаар өмнөх арав хоногийнхоос 5-25 см-ээр нэмэгдэж, дунджаар 20-175 см-т хүрчээ. Гэвч Эг, Хараа, Чулуут, Халх болон Сэлэнгэ мөрөн орчимд мөсний зузаан таван см-ээр нимгэрсэн байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гол, мөрний нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, тээврийн хэрэгсэл, мал, хүн явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
2026-02-24

Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 12.5 шоо.км байна.
2026-02-24

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг хадам дүү нарынх нь хамт үргэлжлүүлэн хорино

Зам, тээврийн яам (ЗТЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй билээ. Түүнтэй хамт хадам дүү Ч.Амгалантөгс, мөн хадам дүүгийнх нь нөхөр Г.Баатар нарыг яллагдагчаар тооцон цагдан хорьсон юм.
2026-02-24

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна
2026-02-24

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно
2026-02-24

Д.Тогтохсүрэнгийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж батлан даалтад гаргав

“Эрдэнэс критикал минералс” буюу хуучнаар “Монголросцветмет” ТӨҮГ­ -ын захирал Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулж өнгөрсөн сарын сүүлчээс АТГынхан хойшлуулшгүйгээр албадан саатуулж шалгаж эхэлсэн билээ. Улмаар 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байв.
2026-02-24

Гадаадын зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов

Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.
2026-02-24

Б.Чойжилсүрэнд өгсөн 30 хоногийн хугацаа баасан гарагт дуусна

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий сайдад тавьж, албан ёсоор санал оруулахаар гарын үсэг цуглуулж буй.
2026-02-24

Франц улстай хамтран иргэний нисэхийн салбарт 23 сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх 23 сая еврогийн дүн бүхий цогц төслийн гэрээг дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох “Thales”-тай байгуулжээ. Тус гэрээний хүрээнд Улаанбаатар хот болон Сайншандад байгуулах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн үндсэн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулахын зэрэгцээ кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах юм байна. 
2026-02-24