Энэ сарын 10-15-нд бүх нийтийн цэвэрлэгээтэй
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцын хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-нд зохион байгуулах нь.
2026-02-10
Стандарт хангасан агуулахад хэвийн боовыг 21 хоног хадгалах боломжтой
Тавгийн идээний хэвийн боовыг чанар, аюулгүй байдлыг нь алдагдуулахгүй хадгалахын тулд стандартын шаардлагад нийцсэн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэйг Стандарт хэмжил зүйн газар (СХЗГ)-аас анхааруулав. Сар шинийн баярыг тохиолдуулан зах, худалдааны төвүүдэд олон нэр, төрлийн хэвийн боов худалдаж буй. Тэдгээр нь чанарын шаардлага хангасан агуулахад хадгалсан, эсэх нь тодорхойгүй байдаг.
2026-02-10
Сонсголонгийн хүүхдийн сэргээн засах төв эпилепсийн танхимтай боллоо
Жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногийг олон улсад эпилепси өвчнийг нийтэд таниулах, ийм оноштой хүмүүсийг ойлгох, дэмжих өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр Сонсголон дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв (ХБХСЗХТ)-д анх удаа эпилепсийн танхим нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус төвийн эмч, мэргэжилтэн, багш нар болон эцэг, эх, асран хамгаалагч нар оролцсон юм.
2026-02-10
“Уйтгар гуниг шиг урам өгдөг юм надад байхгүй”
Агата Кристигийн адал явдалт романууд уншигчдыг татах болсноор нэгэнт хагас зуун өнгөрсөн ч түүний насан эцэслэснээс хойш 50 жил болсон хойно ч зохиолч нь оньсого мэт байсаар буй юм. 1955 онд ВВС-гийн сурвалжлагчийн асуултад түүний өгсөн хариулт амьдралынх нь зарим нууцыг тайлсан байдаг. Энэ эмэгтэйн амьдрал зохиол бүтээлийнх нь үйл явдал шиг нарийн төвөгтэй байжээ.
2026-02-10
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэхээр өнгөрсөн баасан гарагт товлоод байв. Гэвч эл хоёр хүний өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баатарсайхан нар тухайн өдөр шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар өчигдрийг болтол хойшлуулсан юм.
2026-02-10
“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”
Дарь-Эхэд 2023 онд тохиосон шиг үер Сонгинохайрхан дүүрэгт энэ хавар, зуны улиралд давтагдахгүй гэх баталгаа алга хэмээн Геодез, усны барилга, байгууламжийн газар (ГУББГ)-аас өчигдөр сэрэмжлүүллээ. Тус газрынхан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь үерийн далангуудын эвдрэл, зөрчилтэй хэсгүүдэд ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийж буй аж.
2026-02-10
Өөрийн зардлаар эм, тариа авсан бол төлбөрөө буцаан авах нь
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ эм, тариаг өөрийн зардлаар гаднаас худалдан авсан бол төлбөрийг буцаан авах боломжтой юм байна. Ингэхдээ хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ Чанарын албанд эм, тариа авсан зардлын И-баримтыг хавсарган хүсэлтээ өгч шийдүүлэх аж. Хэрэв тухайн эмнэлэг таны асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд ЭМДЕГын лавлах утас 1800-1363, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 70101153, 70101699 дугаарт мэдэгдэхийг тус газраас мэдээлэв.
2026-02-10