“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026”-г уржигдар зохион байгууллаа. Уг форумыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин, институцын тогтолцооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, аймаг, нийслэлд түншлэлийн төслийг хэрэгжүүлэх боломжийг судлах, дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт түншлэлээр хэрэгжүүлэх төслүү дийг танилцуулах, олон улсын санхүүгийн байгууллагуудын туршлага, санхүүжил тийнмеханизмыгсудлах,туршлагахуваалцах зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яамнаас хоёр дахь жилдээ зохион байгуулжээ. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн “Төр, хувийн хэвшлийн түншлэл бол зөвхөн төсөл хэрэгжүүлэх арга хэрэгсэл биш, харин манай улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх гол хөшүүрэг юм. Засгийн газраас хувийн хэвшлийг эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэж үзэж, тэднийг дэмжих бодлогоо тууштай үргэлжлүүлнэ” гэлээ. Тус арга хэмжээнд АНУаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хариуцагч, Үйл ажиллагаа хариуцсан дарга Чандра Арора болон бусад төлөөлөгч оролцсон байна.
С.Цэрэн