Монголоос БНХАУ руу газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд ХХААХҮЯнаас дараах мэдээллийг өгөв. Экспортлох боломжтой газар тариалангийн бүтээгдэхүүнд хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээг хоёр улсаас хамтран хийдэг аж. Хэрэв бүх стандарт, шаардлагыг хангасан гэж үзвэл тухайн аж ахуйн нэгжийг БНХАУ-ын цахим бүртгэлийн санд бүртгэн, экспортын эрх авахыг дээрх яамнаас мэдээллээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш нэг жилийн хугацаанд манай улсаас 183.5 мянган тонн газар тариалангийн бүтээгдэхүүн экспортолжээ. Үүний 100.8 мянган тонн нь рапс байсан бол үлдсэн нь тэжээлийн өвс, хивэг төмс байжээ. Мөн чацаргана болон луувангийн шүүс, хушны самар зэрэг бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр БНХАУ руу нийлүүлсэн байна.
С.Дулам