Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт З.Одбаяр, Б.Зориг, Г.Мягмарцэнд нарт холбогдох, мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан, борлуулсан гэх хэргийг хянан шийдвэрлэлээ. Нийслэлийн прокурорын газраас З.Одбаяр, Б.Зориг нарыг НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан, 18.7 грамм хэмжээтэй шингэн мансууруулах бодис Ш.Э гэх хүнтэй хамт олж авч худалдсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж. Харин шинэ төрлийн уг бодисыг нь “Флаш” хамтлагийн дуучин Г.Мягмарцэнд худалдан авч, хадгалсан хэмээн буруутгагджээ.
Тагнуулынбайгууллагынханөнгөрсөноны арванхоёрдугаар сарын эхээр шингэн мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан хэд хэдэн хүнийг саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд дээр нэр дурдсан залуус худалдан авч, цааш борлуулсан нь тодорхой болсон аж.
Улмаар гол зохион байгуулагчийнх нь үйлдлийг тусгаарлан, бусад гурван хүний үйлдлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн юм байна. Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Одбаяр, Б.Зориг нар шингэн мансууруулах бодис Г.Мягмарцэндэд 600 000 төгрөгөөр борлуулсан нь тогтоогджээ. Тиймээс шүүх З.Одбаяр, Б.Зориг нарт хоёр жил зургаан сар, Г.Мягмарцэндэд нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэв.