Ж.Вердийн алдарт гурван дуурийн нэг “Макбет” УДБЭТ-ын тайзнаа өнгөрсөн амралтын өдрүүдэд амиллаа. Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт зохиолыннэгбол “Макбет” бөгөөдуг жүжгийн зохиолоос сэдэвлэн цомнолыг нь Ф.М.Пиаве бичиж, 1847 оны гуравдугаар сарын 14-нд Италийн Флоренц хотын Театро Делла Пергола театрт анх толилуулсан түүхтэй. Харин шинэчилсэн хувилбарыг 1865 оны дөрөвдүгээр сарын 19- нд Парисын театрт тавьсан байна. Энэ хувилбараараа илүү олонд хүрсэн бөгөөд Ж.Верди дуурийн хөгжмийг 1846-1847 онд бичжээ.
У.Шекспирийнсуут туурвил, Ж.Вердийнсүрлэг аялгууны төгс хослол гэгддэг “Макбет” дуурийн гол дүр болох Макбетад өнөө цагийн шилдэг баритон хоолойт дуурийн дуучдын нэг, Монгол Улсын Соёлын элч, Гавьяат жүжигчин Э.Анхбаяр урилгаар ирж гоцолсноороо онцлогтой. Хатагтай Макбетад Гавьяат жүжигчин Б.Энхнаран, Банкод Гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар нар гоцоллоо.
Дуурийн дуучдын хоолойн цараа, хүч хөдөлмөр, драматик илэрхийллийг бүрэн сорьдог хамгийн хүнд бүтээлүүдийн нэг “Макбет” дуурь өнгөрсөн жил “ягаан театр”-т тоглогдож байсан бөгөөд энэ нь Монголд төдийгүй Азид 176 жилийн дараа дахин амилсан түүхэн үйл явдал болсон юм.
Г.Сансар