“Глобал” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Мэс заслын тасагт оношилгооны чадавхыг нэмэх зорилгоор хиймэл оюунд суурилсан үйлдлийн систем бүхий өндөр хурд, хүчин чадалтай хэт авиан оношилгооны аппарат суурилуулав.
“Acclaix LX3 series ultrasound system” гэх төхөөрөмж нь оношилгооны нарийвчлал, хурдыг сайжруулж, эмнэл зүйн шийдвэр гаргалтад дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой аж. Хэт авиан аппаратыг ашиглах заавар, анхаарах асуудлын талаар мэргэжилтнүүд тус төвийн Мэс заслын болон Онош зүйн тасгийн эмч, ажилтнуудад сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Ингэснээр оношилгооны чадавхийг бэхжүүлж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж буй аж.
Ч.Болор