Монгол Улсын эдийн засгийн дундаж өсөлтийг тогтвортой хад галж, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийг 7.2 хувиас бууруулахгүй барихын тулд 2035 он хүртэл нийтдээ 1.8 сая гаруй хүн хөдөлмөр эрхэлж байх шаардлагатайг өнгөрсөн баасан гарагт ГБХНХЯ-ныхан танилцууллаа. 2035 он хүртэл хамгийн их ажиллах хүч шаард лагатай салбар нь барилга болон боловсруулах үйлдвэрлэл юм байна. Барилгын салбарын хувьд 2024 онтой харьцуулахад 88.1 мянган ажиллагч, боловсруулах үйлдвэрлэлд 70 мянган ажиллах хүчин шинээр шаардлагатай гэсэн тооцоолол гаргажээ.
Ажиллах хүчний оролцооны түвшин өнгөрсөн жил 62.7 хувьтай гарсан нь 2024 оны эцсээс 1.4 хувиар өссөн үзүү лэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ нь манай улсад ажил хөдөлмөр идэвхтэй эрхэлж буй 1.5 сая хүн байгааг илтгэсэн үзүү лэлт юм. Ажиллах хүчний оролцоо бага байхад хамгийн их нөлөөлж буй бүлэг нь 15-24 насны залуучууд. Тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих тусгайлсан бодлого, хөтөлбөр боловсруулах нь чухал байгаа аж. Хөдөлмөрийн зах зээлийн оролцоонд хүйсийн ялгааг бууруулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай бөгөөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 20 хувиар өсгөх боломжтой гэсэн тооцооллыг Дэлхийн банкны судалгаанд дурджээ.
Г.Сансар