Дэлхийн улс орнуудын 2026 оны IQ-ийн шинэчилсэн чансаагаар Монгол Улс 102.61 оноо авч, VIII байрт жагсав. Манай улс 2025 онд 102.86 оноотойгоор долоодугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ удаа ийнхүү нэг шат ухарчээ. Хэдий тийм боловч монголчууд танин мэдэхүйн чадвараараа дэлхийд тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.
Боловсролын салбарт сүүлийн жилүүдэд хийж буй шинэчлэл болон монгол хүний сэтгэлгээний онцлог нь ийнхүү өндөр оноо авахад голлон нөлөөлжээ. Чансаа тогтоох түүвэр судалгаанд манай улсын өнцөг булан бүрээс төлөөлөлоролцуулсанбөгөөд 102.61 гэсэн үзүүлэлт нь Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг орны дундажтай дөхөж очсон гэнэ. Тайланд тэмдэглэснээр Монгол Улс газар зүйн байршил болон хүн ам зүйн бүтцийн хувьд өвөрмөц ч Европ, Хойд Америкийн олон орныг ардаа орхиж, шилдэг аравт багтсан нь шинжээчдийн анхаарлыг татсан аж.
Британидтөвтэй “World population review” байгууллага Олон улсын сэтгэл судлалын хүрээлэнгүүдтэй хамтран дэлхийн 200 орчим бүс нутгийг уг судалгаанд хамруулж. Энэхүү эрэмбэ нь эдийн засгийн хөгжил болон иргэдийн сурч боловсрох боломж хэрхэн уялдаж байгааг харуулах зорилготой. Судалгааг Ричард Линн, Дэвид Бекер нарын боловсруулсан аргачлал болон PISA зэрэг боловсролын стандарт сорилын өгөгдөлд суурилан гаргажээ. Шинжээчид хүн амын дундаж чадамжийг тодорхойлохдоо логик сорилоос гадна үндэсний сургалтын чанар, унших болон тоо бодох чадвар, шинжлэх ухааны суурь мэдлэг зэрэг хүчин зүйлийг нэгтгэн дүгнэв.
У.Сүрэн