“МАЙАМИ ХИТ” бүсийн аварга боллоо
NBA-ийн “Дорнод” бүсийн аваргын төлөөх “Майами хит”, “Бостон селтикс” багийн долоо дахь тоглолт энэ жилийн плей-оффын чимэг болж чадлаа. Учир нь Ж.Тэйтум тэргүүтэй “Бостон” цувралд 0:3-аар хожигдож байгаад харьцааг тэнцүүлснээр сүүлийн 73 жилийн түүхэнд ийм амжилт үзүүлсэн ердөө дөрөв дэх баг болов. Гэхдээ өмнөх гурван баг цувралын харьцааг тэнцүүлсэн ч ялж чадаагүй билээ. Харин энэ удаад бооцооны компаниуд “Бостон”-ыг уг тоглолтод ялж, улмаар 0:3-аар хожигдож байгаад хожсон NBA-ийн түүхэн дэх анхны баг болно гэдэгт баттай итгэж байв. Харин тэдний өрсөлдөгч “Майами” плей-оффт наймдугаар байраар гарсан ч финалд шалгарсан хоёр дахь баг боллоо. Ийм амжилтыг 1988-1989 оны улиралд “Нью-йорк” үзүүлж байсан юм.
2023-05-31
Монголын хөлбөмбөг, Цанын холбооныхон аваргаар шалгарав
Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсээс улсын шигшээ багуудын нэрэмжит спортын холбоодын тэмцээнийг энэ сарын 28-29-нд зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд спортын холбоодын эрэгтэйчүүдийн 13, эмэгтэйчүүдийн дөрвөн баг оролцож ур чадвараа сорив. Тэднээс эрэгтэйчүүдийн төрөлд Монголын хөлбөмбөгийн холбооны баг тамирчид аваргаар шалгарч, Рагбигийн холбооныхон удаалж, Спортын сэтгүүлчдийн холбоо хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийнхэд Монголын цанын холбооныхон тэргүүлж, Жүдо бөхийн холбооныхон II, Боксын холбооныхон III байр эзэлсэн байна.
2023-05-31
Эрэгтэйчүүд эхний тоглолтоо Унгарын багийнхантай өрнүүлнэ
Австри улсын Вена хотод FIBA 3X3 ДАШТ өчигдөр эхэллээ. Ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан оролцож байна. Энэ удаа манай эрэгтэйчүүд дэлхийн чансааны VI байрт эрэмбэлэгдэн Д хэсэгт Унгар, Нидерланд, Швейцар, Япон, эмэгтэйчүүд XI байрт бичигдэн С хэсэгт Унгар, Чех, АНУ, Канад улсын шигшээ багийнхантай багтжээ.
2023-05-31
“Улаанбаатар” клубийнхэн хоёр дахь удаагаа цом өргөх нь
Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, Катарт ирэх жил болох Азийн хөлбөмбөгийн холбооны 23 хүртэлх насныхны цомын АШТ-ий урьдчилсан шатны сугалаа явагдлаа. Азийн 43 улсын шигшээ баг 11 хэсэгт хуваагдахэлтэмцээнддасгалжуулагч Ичиро Оцүкагийн удирдлагад оролцох Монголын шигшээ багийнхан J хэсэгт Саудын Араб, Камбож, Ливаны тамирчидтай нэг хэсэгт багтав. Саудын Араб улсад есдүгээр сарын 6-12-нд хэсгийн тоглолтыг зохион байгуулах юм.
2023-05-30
М.Амилал, Э.Хүслэн нар шатрын УАШТ-ийг тэргүүлж эхэллээ
Ховд аймагт насанд хүрэгчдийн шатрын УАШТ-ий есдүгээр өргийн тоглолт үргэлжилж буй. Тус тэмцээний нээлттэй ангилалд өрсөлдсөн эрэгтэйчүүдээс найман өргийн тоглолтод “Зууны шатар” клубийн тамирчин, 16 настай, Дэлхийн шатрын холбооны мастер М.Амилал зургаа, их мастер Г.Мөнхгал, Б.Билгүүн нар 5.5 оноогоор тэргүүлж эхэллээ. Эмэгтэйчүүдээс Төв аймаг, “Хан-Алтай” клуб, 52 дугаар сургуулийн тамирчин, 15 настай, өнгөрсөн оны Ази тивийн аварга Э.Хүслэн 5.5, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Х.Баясгалан, Б.Мөнгөнзул, спортын дэд мастер Э.Энхрий нар таван онооны хожлоор хошуучилж байна.
2023-05-30
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Эзэн хааны цомыг найм дахь удаагаа гардав
Тэрбээр сүүлчийн өдрийн барилдаанд озэки Такэкэйшог өвдөг шороодуулсан юм. Энэ удаа нутаг нэгт бөхчүүд хоорондоо таарсан нь барилдааныг сонирхолтой болгожээ. Сэкивакэ Кирибияма Б.Лхагвасүрэн Хошёорюү С.Бямбасүрэнд унаснаар тэд 11 даваатай өндөрлүүллээ. Хошёорюү С.Бямбасүрэн ирэх Нагоя башёд озэки цолны болзол сонсож барилдах нь.
2023-05-29
Монголын тамирчид багаараа ДАШТ-д II байрт шалгарлаа
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад энэ сарын 20-28-нд зохион байгуулсан насанд хүрэгчдийн пауэрлифтингийн хэрэглэлтэй хэвтээ шахалтын ДАШТ-д Монголын тамирчид оролцсон. Тэднээс “Дэмжигч” клубийн тамирчин Ц.Баярхүү 240 кг-ыг шахаж дэлхийн аварга боллоо.
2023-05-29
Г.Оргилболд дэлхийн хошой аварга боллоо
Пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ aмнoд Африкийн Бүгд Найрамдах Улсад энэ сарын 20-нд эхэлсэн. Нoгooдoр өндөрлөх тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин дасгалжуулагч Х.Энхболдын удирдлагад хүч сорьж байна.
2023-05-26
3х3 сагсны баг ДАШТ-д оролцохоор Австрийг зорилоо
3х3 сагсан бөмбөгийн ДАШТ тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 4-ний өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотноо болно. Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид өнөөдөр эх орноосоо мордож байна.
2023-05-25
Монголын тамирчин Г.Оргилболд дэлхийн хошой аварга боллоо
Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монгол улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин өрсөлдсөнөөс өчигдөр Галдангийн Оргилболд алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.
2023-05-25
Улсын уралдаанд түрүүлсэн А.Хатанбаатарт наадмаар бөх цоллох эрх олгожээ
Монголын үндэсний бөхийн холбооноос тав дахь удаагаа зохион байгуулсан Бөх цоллоочдын улсын уралдаанд нийслэлийн болон орон нутгийн 110 оролцогч авьяас, ур чадвараараа өрсөлдөв. Гурван шатны шалгаруулалттай уг уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн биологийн багш А.Хатанбаатар түрүүлжээ.
2023-05-25
Волейболчид Азийн клубүүдийн АШТ-ий шигшээ наймд шалгарав
Сонирхуулахад, БНСУ-ын волейболын дээд лигийн ази тамирчдын сонгон шалгаруулалтад Тайвань, Индонез, Филиппин, Япон, Малайз, Хонконгийн 24 тамирчин нэр дэвшсэн. Драфтын эхний сонголтоор манай волейболчдоос Ж.Энх-Эрдэнэ“Samsung bluefangs”, Б.Баярсайхан дөрөв дэх сонголтоор “Ansan оkman” багт сонгогджээ.
2023-05-24
Ц.Мэндсайхан сүмогийн олон улсын тэмцээний хошой аварга боллоо
АНУ-ын Лос-Анжелес хотод энэ сарын 21-нд зохион байгуулсан сонирхогчийн сүмогийн олон улсын нээлттэй тэмцээнд Монголын таван тамирчин 11 орны бөхчүүдтэй хүч сорилоо. Энэ удаа эзэн орноос олон хүчтэн зодоглож, дэвжээн дэх барилдааныг өрсөлдөөнтэй болгосон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. Манайхаас Ц.Мэндсайхан 14 удаа барилдаж, 13 давсан амжилтаар түрүүлж, хошой аварга боллоо.
2023-05-23