Иргэн Г.Уянга “Eguur.mn” сайтын эрхлэгч Ж.Мядагбадам 2026 оны нэгдүгээр сарын 2-ноос хойш нийт 10 газар авсан талаар мэдээлж, үүнийг хотын дарга асан Х.Нямбаатартай холбоотой байж болзошгүй хэмээн уржигдар үзэл бодлоо илэрхийлсэн билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр Ж.Мядагбадамын нөхөр Т.Хүчитбаатарын нэр дээр мөн нэг өдрийн дотор тус бүр 0.07 га хэмжээтэй дөрвөн газар зэрэг олгосон талаар мэдээлэв.
Тэрбээр “Ж.Мядагбадамын нэр дээр 10, харин нөхрийнх нь нэр дээр таван нэгж талбар бүртгэлтэй байна. Түүнчлэн тэдний эзэмшлийн 15 дахь газар таван га талбайтай бөгөөд стандарт хэмжээгээр тооцвол найман айлын газартай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг өрхийн мэдэлд нийтдээ 22 айлын эзэмших газартай тэнцэх хэмжээний талбай төвлөрчээ. Энгийн иргэд хуулиар олгогдсон боломжоо эдэлж чадахгүй байхад түүний эзэмшлийн найман газрын захирамж нэг өдөр гарсан нь улс төрчдийг хамгаалсны төлөөх ашиг сонирхлын зөрчил мөн” гэв.