Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”- ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ. Үүний хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын дөрвөн төрлийн нийт 60 автомашинтай болсноор, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагад хуваарилжээ.
Төслийн үр дүнд 21 аймгийн Онцгой байдлын газрууд автомеханик шатны автомашинтай болж, гал унтраах тусгай зориулалтын автомашиныг хангасан байдал 62.8 хувьд хүрчээ. Тухайлбал, хөөс үүсгэгч бодисоор гал түймэр унтраах “K440 VIM” загварын машин 30.9, өндрөөс аврах, гал түймэр унтраах механик шат бүхий автомашины шаардлагатай тоо хэмжээ 83.3 хувьд хүрснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Ч.Цэлмэг