Дэлхийн банкнаас энэ сарын 17-нд Олон улсын хөгжлийн ассоциац (IDA)-ын хандивлагч орнуудын эгнээнд Монгол Улс нэгдсэнийг зарлажээ. Энэ нь 2027 оны төсөвт хамгийн бага орлоготой орнуудад дэмжлэг үзүүлэгч IDA санд 4.8 тэрбум төгрөг буюу 1.3 сая орчим ам.доллар хандивлахаар тусгасныг үндэслэсэн шийдвэр гэнэ. Ингэснээр манай улсын сүүлийн 35 жилийн эдийн засаг, нийгмийн хөгжилд ахиц гарсныг илэрхийлсэн чухал үйл явдал болсныг эдийн засагчид дурдлаа. Нөгөөтээгүүр, манай орон 1991 оноос хойш Дэлхийн банкнаас 1.62 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт авсан аж. Харин 2020 онд IDA-гийн хөнгөлөлттэй санхүүжилт авах эрхтэй орнуудын ангиллаас гарч, 2024 онд дундаас дээш орлоготой буюу нэг хүнд жилд 4600-14 300 ам.доллар ногдох орны тоонд шилжсэн билээ.
С.Дулам