Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
2016-2020 оны парламентад МАНаас анх нэр дэвшин сонгогдож, төр түшилцэж байсан А.Ундраа 126 гишүүнтэй УИХд Монголын ногоон нам (МНН), Монголын үндэсний ард чилсан нам (МҮАН), Монголын либерал ардчилсан намын нэгдсэн Үндэсний эвслийг төлөөлөн 2024 оноос хойш хууль тогтоолцож байна. Налайхын уурхайн ажилчин аав, дунд сургуулийн багш ээжийн охин тэрбээр 1994 онд МУИС-ийг физикч мэргэжлээр төгсжээ. Дараа жил нь тухайн үеийн боловсролын системийн шинэчлэлт өөрчлөлтийн хүрээнд бий болсон тус сургуулийн анхны магистр зэрэг эзэмшсэн хүн юм. Улмаар эл мэргэжлээрээ дэлхийн нэр хүндтэй сургууль, судалгааны төвүүдэд суралцаж, ажиллан эрдмийн зэрэг хамгаалсан, өнөөгийн УИХ-ын гишүүд дундаа өндөр боловсролтойд тооцогдох нэгэн. А.Ундраа 1997 1998 онд МУИС-даа багшилж байгаад ЮНЕСКО-гоос зарласан тэтгэлэгт харагдан Италийн Триест хот дахь Олон улсын онолын физикийн төвд нэг жил суралцсан аж. Төгсөж ирээд багшийн ажлаа үргэлжлүүлж байгаад АНУд докторантурт суралцахаар явжээ. Тэнд эрд мийн зэргээ ам жилт тай хамгаалж, 20032007 онд тус улсын Ли вер морын үндэсний хүрээлэн, 2007-2010 онд Стэнфордын их сургуульд судлаач, зочин профессороор уригдан ажиллаж, бодлогын судалгаа хийж байв. Мөн энэ үедээ ОХУын Дубна дахь дэлхийд алдартай Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд зоч ноор уригдаж, лекц уншихад тэнд судалгаа хийж буй эрдэмтэн, судлаач нар түүнийг өндрөөр үнэлж байсан ч гэдэг. АНУ-д суралцахын тулд Засгийн газар буюу Боловс ролын зээлийн сангаас тэтгэлэг авсан бөгөөд өдгөө зарим нэг цахим мэдээллийн хэрэгслээр түүнийг нь сөхдөг. А.Ундраагийн хувьд гэрээний үүргээ биелүүлсэн учраас Боловсролын сайдын тушаалаар зээл, тэтгэлгээс чөлөөлөх шийдвэр гарсан байдаг. Тэрбээр 2009-2010 онд ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, ГХЯны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2011-2012 онд Эрчим хүч, уул уурхайн сайдын зөвлөх зэрэг төрийн албан тушаал хашсан юм. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын, Цөмийн эрчим хүчийг энхийг зорилгоор ашиглах олон улсын гэрээ хэлэлцээр зэргийг хариуцаж байжээ. Үүнийх нь дараа сонгуулийн өрсөлдөгчид нь “Монгол Улсад цөмийн хаягдал булшлах нь” хэмээн элдвээр гүтгэсэн бөгөөд манай холбогдох хууль тогтоомж, нэгдэн орсон НҮБын конвенц зэргээр ийм боломж огт байхгүй нь тодорхой болсон юмдаг.
А.Ундраагийн хувьд 2014 оноос улс төрийн карьераа эхлүүлж, МАН-ын дэргэдэх “Стратеги” академийн захирлаар хоёр жил ажилласан. Ингээд 2016 онд МАН-аас УИХ-ын гишүүнээр Баянгол дүүргээс сонгогдсон. 2020 оны сонгуульд тэрбээр нэр дэвшээгүй бөгөөд энэ нь магадгүй тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг зоригтой, шударгаар шүүмжилж, 2019 оны хоёрдугаар сарын 2-нд “Намтартаа бичсэн энэ олон боловсрол, гадаад хэл чинь үнэн гэдэгт би эргэлзэж байна” хэмээсэн нь МАН-ын даргынхаа дургүйг хүргэж, квот олдоогүйтэй холбоотой биз.
Тэрбээр 2020 оны сонгуулийн дараа дахин АНУ-ын Стэнфордын их сургуульд аффилейт, зочин судлаачаар ажиллаад 2022 оноос Монголын ногоон барилгын хүрээлэн нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын ерөнхийлөгч болсон юм. Дэлхийн нийтээр хүнд, байгаль орчинд ээлтэй “ногоон” барилгад анхаарч буй өнөө цагт А.Ундраа үндэсний хэмжээний Best GER ногоон барилгын үнэлгээний аргачлал, гэрчилгээ олгох журмыг боловсруулахад манлайлан оролцсон билээ. Өнөөдөр олон аж ахуйн нэгж ийм барилгад анхаарлаа хандуулж буй. Өөрөөр хэлбэл, тэрбээр ногоон хөгжлийн бодлогыг судалж, тухайн чиглэлээр ажиллаж байгаа юм.
2024 оны сонгуульд Үндэсний эвслийн жагсаалтын хоёр дугаарт бичигдсэн тэрбээр УИХын гишүүн болсноосоо хойш цөөнгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад гишүүний хамтаар өргөн барьсан. Мөн Ялгаварлан гадуурхалтаас ангид байх, урьдчилан сэргийлэх, Хүүхдийн хөгжлийг дэмжих, Асрах үйлчилгээний тухай зэрэг хуулийн төсөл боловсруулж, заримыг нь хэлэлцүүлэхээр бэлтгээд байна. Олон нийтийн сүлжээнд ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд Үндэсний эвслээс нэр дэвших магадлалтай хэмээн бичих болсон А.Ундраагийн хувьд зүүн төвийн буюу социалдемократ үзэлтэй нэгэн бөгөөд тэр ч утгаараа энэ оны дөрөв дүгээр сард МННын даргын сонгуульт албан тушаалыг хүлээн авсан биз. АТГ-т 2025 онд бүртгүүлсэн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт А.Ундраагийн жилийн орлого 82.1, гэр бүлийн гишүүнийх нь орлого 50 сая төгрөг, нийтийн орон сууц болон оффисын зориулалттай барилга, авто зогсоол, тээврийн хэрэгсэл тус бүр нэг, ямар нэгэн аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшдэггүй талаараа тусгажээ.