Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар малын гоц халдварт өвчний 115 тохиолдол бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 89-өөр буюу 4.4 дахин өссөн үзүүлэлт юм. Малын гоц халдварын тухайлбал, 2021-2025 онд шүлхий 240, хонины цэцэг 126, боом 27, адууны ям 11, ямааны годрон болон бусад өвчний 210 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Өвчин өнгөрсөн жилийнхээс 4.4 дахин өсөхөд боом, шүлхий, ямааны годрон голлон нөлөөлжээ. Тодруулбал, 2026 оны I-IX сард шүлхийн 89, боомын 10, цэцэг өвчний зургаа, годрон өвчний дөрвөн тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан аж. Түүнээс хойш бүртгэгдсэн өвчнийг ирэх сард нэгтгэнэ гэв.
С.Дулам