Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Монголын хоёр боксчин медалийн төлөө тулалдана

   Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна. 5.2 сая ам.долларын шагналын сантай, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд 200, 100, 50 мянган ам.доллар гардах тус тэмцээнд Монголын 10 боксчин өрсөлдсөн.
2023-05-10

Л.Энхрийлэн ДАШТ-ний хос медальтан боллоо

Эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Л.Энхрийлэн дэлхийн дэвжээнээс хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.
2023-05-10

Ё.Басхүү ДАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ

Ё.Басхүү Монголын жүдочдоос ДАШТ-ээс хоёроос дээш медаль хүртсэн тав дахь тамирчин боллоо.
2023-05-09

Г.Ануужин хүндийн өргөлтийн Азийн аварга боллоо

БНСУ-ын Жинжү хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн
2023-05-08

15 настай хүү 14 зайд 14 алтан медаль зүүж хосгүй амжилт үзүүллээ

Орхон аймагт усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
2023-05-08

Гольфын улирал “Балдорж цом”-оор эхлэв

Тэрэлж дэх “Чингис хаан” гольфын талбайд Монголын гольфын холбооны улирлын нээлт уламжлал ёсоор “Балдорж цом” тэмцээнээр энэ сарын 6-нд эхэллээ. 14 дэх удаагийн тус тэмцээнд 84 тамирчин (үүнээс эмэгтэй 14, гадаадын 12) оролцлоо. Өрсөлдөөн дундаас Д.Баяртогтох анх удаагаа “Балдорж цом”-д түрүүлэв. 2019 оны “Балдорж цом”-ын эзэн Ч.Гантөмөр аман хүзүүджээ. Эмэгтэйчүүдээс Г.Алтанбилэг түрүүлж, БНСУ-ын тамирчин Со Ое Сүүк удааллаа. Тус тэмцээнийг Монголын гольфын холбоо, “Балдорж сан”, “Заан тэрэлж” гольфын клуб хамтран зохион байгуулсан юм.
2023-05-08

Дархан аварга А.Сүхбат 23 жилийн дараа чөлөөт бөхийн дэвжээнд гарав

Чөлөөт бөхийн 6 дахь удаагийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт
2023-05-07

Б.Чинзориг шөвгийн наймд шалгарлаа

Ташкентэд болж буй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 63.5 кг-ын жинд
2023-05-07

Азийн наадмын спорт авиралтын төрөлд оролцох тамирчдын нэр тодорлоо 

“Ханжоу-2022” буюу 19 дэх удаагийн Азийн наадмыг БНХАУ-д ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлөөс уг наадмыг цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан билээ. Үүнд 50 гаруй орны тамирчид спортын 40 төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас эл наадмын спорт авиралтын төрөлд өрсөлдөх тамирчдын нэр тодорсон байна. Тэд дасгалжуулагч Х.Нямдоо, Б.Пүрэвсүрэн нарын удирдлагад бэлтгэл базааж оролцох юм.
2023-05-05

“Бид хамтдаа cup-2023” амжилттай болж өндөрлөжээ

Тэмцээнд Дорнод аймгийн төвийн болон сумдын ерөнхий боловсролын сургуулийн дөрвөн оны төгсөлтийн 200 гаруй төгсөгч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин хоёр төрлөөр өрсөлдсөн байна.
2023-05-04

Б.Мөнхзаяа марафон гүйлтийн УАШТ-д түрүүлэв 

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Багахангай дүүргийн ЗДТГ хамтран “Багахангай-2023” марафон гүйлтийн УАШТ-ийг 12 дахь жилдээ зохион байгууллаа. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчдаас гадна Монгол, АНУ, Япон, Нидерланд, Киргиз зэрэг таван орны тамирчид тус тэмцээнд өсвөр үе, насанд хүрэгчдийн төрөлд өрсөлдөв. 15 аймаг, зургаан дүүргийн төлөөлөл болох 44 байгууллага, клубийн 500 гаруй тамирчин хурд хүчээ сорьсон уг тэмцээний насанд хүрэгчдийн 10 км-ийн зайд зэвсэгт хүчний 327 дугаар ангийн артиллерийн дивизионы Хангалт үйлчилгээний салааны нярав, ОУХМ, ахлагч Б.Мөнхзаяа түрүүлж аварга боллоо.
2023-05-04

Ц.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна 

Тэдний араас А.Дөлгөөн, М.Батхишиг, Акихиро Сүзүкинар 14 гоолтой бичигдэв. Ташрамд дуулгахад, Олон улсын хөлбөмбөгийн холбооны элит туслах шүүгч Ө.Батцэцэг Вьетнам улсад болсон, Азийн 17 хүртэлх насны эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээний С хэсгийн хоёр тоглолтыг шүүн явууллаа. 
2023-05-04

“Сансар ММС энержи” багийнхан “Их дуулга”-ын шилдэг дөрөвт үлдлээ

Сагсан бөмбөгийн3х3 төрлийн энэ жилийн анхны “Ихдуулга” тэмцээн Японы Үцүномияа хотод боллоо. Монголоос “Сансар ММС энержи” багийнхан А хэсэгт Сербийн UB, АНУ-ын “Miami”-гийн тоглогчидтой таарав. Мөн“Улаанбаатар ММС энержи”-гийнхэн B хэсэгт Литвийн “Раудондварис”, Сербийн “Партизан” багийнхантай тоглосон юм. Тус тэмцээнд “Сансар ММС энержи” багийн нэрийн өмнөөс легионероор Сербийн шигшээ багийн тамирчин Александр Ратков өрсөлдлөө. “Улаанбаатар ММС энержи”-гийн Э.Дөлгөөн бэртлийн улмаас өнжсөн тул оронд нь залуучуудын шигшээгээс Л.Авирмэдийг оролцуулав.
2023-05-04

“Уорриорз”, “Лейкерс”-ийн тулаан

20 дахь улиралдаа NBA-д тоглож буй Л.Жэймс “Мемфис”-ийн гриззли баавгайг агнаад эрч хүчээр дүүрэн байна
2023-05-03

Эгч, дүү тамирчид улсынхаа дээд амжилтыг шинэчлэв 

Тэгвэл дүү Б.Энхтамир нь 100, 200 метрийн мэлхий сэлэлтэд улсынхаа дээд амжилтыг шинэчилж, уг тэмцээнээс нэг алт, гурван мөнгөн медаль зүүсэн байна. Тус улсад өнгөрсөн сард болсон “Thailand аge group swimming championships-2023” олон улсын тэмцээнд Б.Энххүслэн амжилттай оролцож, ДАШТ-д өрсөлдөх эрхээ баталгаажуулсан билээ.
2023-05-02

Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос зургаа дахь алтан медалиа хүртлээ

Гүржийн нийслэл Тбилиси хотод зохион байгуулсан пара пауэрлифтингийн “Дэлхийн цом” тэмцээнд Монголын тамирчид хүч сорив. Тэднээс Гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлагад бэлтгэл базааж оролцсон, паралимпийн алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 107 кг-ын жинд цээжнээс 240 кг-ыг шахаж тус тэмцээнээс зургаа дахь удаагаа алтан медаль хүртлээ.
2023-05-02

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хувиар

Тавдугаар сарын барилдааны хуваарийг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Тодруулбал, тавдугаар сарын 
2023-05-01

Туялзуур сэлмийн улсын аваргууд тодорлоо 

Тэгвэл эрэгтэйчүүдийн ангилалд “Илдэн” клубийн тамирчин Э.Нямлхагва тэргүүн байр эзлэв. Тэрбээр анх удаа улсын аварга боллоо. Дэд байрт “Дуэль” клубийн тамирчин Б.Бямбажаргал, гуравдугаарт “Улаанбаатар фенсинг”-ийн Э.Дөлгөөн, “Илдэн” клубийн Х.Анхбаяр нар тус тус шалгарсан байна.
2023-05-01