Камила Валиева тэргүүтэй уран гулгагчид Монголд ирнэ
Манай улсын Биеийн тамир, спортын хорооныхон хойд хөршийн Уран гулгалтын холбооныхонтой удаа дараа хэлэлцсэнээр тус шоуг зорьж ирэх 16 тамирчны нэрийг тодруулаад буй юм байна. Тэдгээрийн дунд Бээжингийн өвлийн олимпын аварга Камила Валиева багтсан гэнэ.
2023-04-11
Олимпын оноо олгох 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээн Улаанбаатарт болно
Нийслэлийн зүгээс хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, Улаанбаатар хотын 118 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Одоогийн байдлаар 34 байршилд уг талбайг байгуулах ажил дуусах шатандаа ороод байна. Түүнчлэн энэ онд дахин 40 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах юм.
2023-04-10
Өсвөрийн жүдочид багаараа III байрт жагслаа
Олон улсын жүдо бөхийн холбооноос Казахстаны Алматы хотод зохион байгуулсан өсвөр үеийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголоос 20 гаруй тамирчин оролцлоо.
2023-04-10
Монголын дугуйчид Тайландад болсон ОУ-ын тэмцээний I, II байрыг эзэлжээ
Энэ сарын 1-нд эхэлсэн Тайландын ОУ-ын тэмцээн 6 өдөр үргэлжилж, нийлбэр дүнгээр 1-р байрт ОУХМ Б.Тэгшбаяр “Roojai” Тайландын мэргэжлийн баг, “Алдар” спорт хорооны тамирчин, 2-р байрт ОУХМ С.Жамбалжамц “Terengganu” Малайзын мэргэжлийн баг, Улсын шигшээ багийн тамирчин нар оржээ.
2023-04-09
Т.Тулга хойд хөршийн тамирчинтай халз барилдах нь
Манай бөх өнгөрсөн жил Иван Ярыгин, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд Шамиль Мамедовтой таарч байжээ. Тэдний дэвжээнд өрнүүлэх гурав дахь удаагийн халз барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа.
2023-04-07
Хөвсгөлөөс өсвөрийн аварга цолтон төржээ
Өсвөр үеийн шатарчдын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 54, охидын 48 дахь удаагийн шигшээ тэмцээн үргэлжилж байна. 21 аймаг, 34 клубийн тамирчин тус тэмцээнд өрсөлдөж буй юм. Зургаа хүртэлх насныхны өрсөлдөөнд 109 тамирчин оюунаа сорьсноос охидын ангилалд Н.Азбаяр шилдгээр шалгарч, Хөвсгөл аймгаас 41 жилийн дараа өсвөрийн аварга цолтон анх удаа төрлөө.
2023-04-06
Эгч, дүү теннисчид дэлхийн чансаа олгох тэмцээнд аваргалав
Тэгвэл ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо (6:3, 2:6, 6:7) шөвгийн наймд, Ч.Марта (2:6, 6:7) шигшээ дөрөвт шалгарсан байна. Эгч, дүүс өмнө нь Балба улсад өнгөрсөн хоёрдугаар сард болсон, 18 хүртэлх насныхны J60 ангиллын дэлхийн эрэмбийн оноо цуглуулах цувралын хоёр дахь тэмцээний хосын төрөлд ур чадвараа сорихдоо мөнгөн медаль хүртсэн юм.
2023-04-05
К.Ирвинг гэрээгээ сунгах, эсэхээ шийднэ
К.Ирвингийг солилцоогоор авсны дараа хүссэн амжилтаа гаргаж чадаагүй ч “Даллас” баг түүний гэрээг сунгана гэдэгтээ итгэлтэй байгаа гэж “Bleacher report” мэдээлэв. Гэрээгээ сунгах, эсэхийг шийдэх эрх К.Ирвингэд бий. Тэрбээр энэ зун чөлөөт агент болсны дараа шийдвэрээ гаргах хүлээлттэй байгаа юм.
2023-04-05
Л.Месси ПСЖ-ээс явахад ойрхон байна
Францын ПСЖ багийн довтлогч Л.Месси улирал дуусгаад багаасаа явна гэж “L`Equipe” мэдээллээ. Цалинг нь 75 хувиар бууруулах саналыг ПСЖ тавьсан учир аргентин тоглогч ийм шийдвэр
2023-04-05
“Челси”-гийн дараагийн босс хэн бэ
Т..Боули “Челси”-г худалдаж авсныхаа дараа эрс өөрчлөлт хийхээ зарлаж байлаа. Үүнд нь дасгалжуулагч нарыг байнга халж сэлгэдгийг зогсоох ч багтсан юм. Тухайн үед Т.Тухель Р.Абрамовичийн эриний 13 дахь дасгалжуулагч нь байв. 2007 онд Ж.Моуриньо явснаас хойш нэг ч дасгалжуулагч албан тушаалдаа гурваас олон жил тогтоогүй агаад эл арга барилыг өөрчлөхийг Т.Боули маш их хүсэж байсан юм. Тийм ч учраас Т.Тухельд бүрэн итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлж байлаа.
2023-04-05
Монголын жүдочид Антальягийн “Их дуулга”-аас дөрвөн медаль хүртэв
Туркийн Анталья хотод зохион байгуулсан жүдогийн “Их дуулга” тэмцээнд Монголын тамирчид зодоглолоо. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү Бразилын Аманда Лимаг нэмэлт цагт хожиж, хүрэл медаль хүртэв. Түүний дараа тус жинд хүч сорьсон Г.Наранцэцэг Германы Катарина Мензийг вазаригаар ялснаар мөн хүрэл медалийн болзол хангаж, шагналын тавцанд зогсов.
2023-04-03
А.ЭНХТУУЛ: Одоогоор дасгалжуулагчаар ажиллах бодолгүй байгаа
Өмнөд хөршид болсон “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадамд өөрийн үндсэн төрөл болох эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын 10 км-ийн уралдаанд тэрбээр 85, спринт (1.5 км) зайд 79 дүгээр байр эзэлж байв. Үүнээс өмнө 2015-2016 онд “Васалофит” олон улсын марафоноос мөнгөн медальтай ирсэн юм. Дараа жил нь Финландын Лахти хотыг зорихдоо ДАШТ-ий Б зэрэглэлийн таван км-ийн уралдаанд IX, Австри улсын Зефилдэд 2019 онд болоход нь IV байрт шалгарч байлаа. Тэрбээр 2021 онд зохион байгуулсан ДАШТ-д өрсөлдөхдөө монгол цаначдаас цагийн үзүүлэлтээр хамгийн өндөр амжилт гаргажээ.
2023-04-03