Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

ЕХ Оросын байгалийн хийн импортыг зогсоохын тулд Зүүн Европын орнуудыг дарамталж байна

Европын холбоо /ЕХ/ Зүүн Европын орнуудыг  Оросын байгалийн хийн худалдан авалтыг зогсоох шахалт дарамт үзүүлж байгаа талаар Унгарын Гадаад хэрэг, гадаад эдийн засгийн харилцааны сайд Петер Сийярто Туркийн TRT World сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
2023-08-29

Гректэй агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ 

Үүний хүрээнд хоёр тал иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар болсон гэнэ. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор визийн шаардлагаас чөлөөлсөн 34 орны нэг нь Грек юм. Манай улс ийнхүү 42 дахь улстайгаа агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ. 
2023-08-25

Фукушима АЦС-ын усыг далайд асгахыг эсэргүүцэгчид Сеул дэх Японы ЭСЯ-руу дайран оржээ

"Фукушима-1" атомын цахилгаан станцын усыг далайд асгахыг эсэргүүцэгчид   Сөүл дэх Японы элчин сайдын яам руу дайран оржээ.
2023-08-24

"Вагнер"-ын тэргүүн Е.Пригожин онгоцны ослоор нас баржээ

Лхагва гарагт буюу наймдугаар сарын 23-нд Оросын хувийн зэвсэгт хүчний “Вагнер” группын тэргүүн Евгений Пригожин Москвагийн ойролцоо Тверь мужийн нутагт онгоцны ослоор нас барлаа гэж  Оросын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эх сурвалжийг дурдан  мэдээлэв.
2023-08-24

Москвагийн нисэх буудлууд дроны халдлагын улмаас байнга хаагдах болов

ОХУ-ын нийслэл  Москва хот  руу  дронууд  халдах болсон тул хотын бүх онгоцны буудлууд байнга  хаагдах болжээ.
2023-08-23

Италийн поп хөгжмийн домог Тото Кутуньо таалал төгсжээ

Италийн дуучин Тото Кутуньо 80 насандаа таалал төгсжээ.
2023-08-23

БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт эхлэв

8-р сарын 22-нд ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбург хотод   БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт эхэлжээ.
2023-08-23

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ОХУ-д ажлын айлчлал хийжээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Оросын Холбооны Улсад наймдугаар сарын 14-16-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.
2023-08-22

Сувилагч эмэгтэй урт хугацааны туршид нярай хүүхдүүдийг санаатайгаар хөнөөж байжээ

Лхагва гарагт буюу наймдугаар сарын 21-нд  Их Британиийн шүүх Честер хотод сувилагчаар ажиллаж байсан 33 настай Люси Летбид ял оноолоо. Түүнийг өдаван заалдах эрхгүйгээр  бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. Британийн хуулийн системд энэ нь хамгийн хатуу шийтгэл бөгөөд Летби уг ял авсан  дөрөв дэх эмэгтэй болов.
2023-08-22

“Фукушима-1” атомын цахилгаан станцын усыг 8-р сарын 24-нөөс далайд асгаж эхлэнэ

“Фукушима-1” атомын цахилгаан станцын цацраг идэвхт тоосонцроос цэвэршүүлсэн усыг 8-р сарын 24-нөөс эхлэн далайд асгана. Энэ тухай Японы Ерөнхий сайд Фумио Кишида Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдэв.
2023-08-22

Парисын дарь эхийн сүмийг сэргээн босгох ажлыг хариуцаж байсан генералын учир битүүлэг үхлийг шалгаж байна

Парисын дарь эхийн  сүмийг сэргээн засварлах ажлыг удирдаж байсан армийн генерал Жан-Луи Жоржлин Францын өмнөд хэсэгт орших Пиренейн ууланд унаж нас баржээ. Энэ тухай France Info радио станц мэдээлэв.
2023-08-21

WSJ: 40 жил үргэлжилсэн Хятадын эдийн засгийн өсөлт төгсгөл болж байна

Бараг 40 жил үргэлжилсэн  Хятадын эдийн засгийн өсөлт дууслаа гэж “The Wall Street Journal” /WSJ/ бичжээ.
2023-08-21

Оросын "Луна-25" сансарын автомат станц Саран дээр унан сүйрчээ

Сансарын "Луна-25" автомат станц саран дээр унаж сүйдсэн тухай ОХУ-ын  “Роскосмос” сэтгүүлчдэд мэдэгдэв. Урьдчилсан таамаглалаар  тус  станц тооцоолоогүй тойрог замд шилжиж, сартай мөргөлджээ.
2023-08-21

Хятад дэлхийгээс “нуугдаж” байна

Өмнөх сард нь эл тоо 20.8 хувь байсан аж. Урд хөршид дээрх насны залуусын тавны нэг нь ажил эрхлэхгүй байгаа нь нийгмийн тогтвортой байдлыг хадгалахын төлөө улайран зүтгэж буй эрх баригч намын хувьд санааг нь ихэд чилээсэн үзүүлэлт юм. Тэгвэл долдугаар сард эл үзүүлэлт түүхэн дээд түвшнээ шинэчилсэн байж ч болзошгүй гэнэ. Гагцхүү Үндэсний статистикийн хорооноос нь уг үзүүлэлтийг дээр дурдсанчлан зарлаагүй тул баттай хэлэх боломжгүй билээ. Эдийн засгаа тэлэхийг зорьж буй ч үүнд аюул заналхийлж байгаа талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэх хэрэггүй хэмээн Хятадын удирдагчид үзсэн нь зарим зүйлээс шалтгаалсан бололтой. Тухайлбал, АНУ-д ашигтай хэмээн үзсэн мэдээллүүдийг нууцлахыг зорьсон байх талтай гэж мэргэжилтнүүд дурджээ.
2023-08-18

Малайзад хурдны зам дээр онгоц унаж олон хүн амиа алджээ

Малайзад жижиг оврын Beechcraft-390  онгоц  хурдны зам дээр унаж,  наад зах нь 10 хүн нас баржээ.
2023-08-18

Станбул хотод 61 хоногийн усны нөөц л үлджээ

Ган гачиг, хэт халууны улмаас Туркийн Станбул хотыг хангадаг усан санд хоёрхон сарын ус үлджээ.
2023-08-17

Ливан улс даяар цахилгаан эрчим хүч тасарчээ

Ливаны хойд хэсэгт орших Дейр Аммар хотын дулааны цахилгаан станц, тус улсын өмнөд хэсэгт орших Аль-Захрани хотын дулааны цахилгаан станцууд оператор компанидаа өр төлбөрөө төлөөгүйн улмаас турбинуудаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн байна.
2023-08-17

Тархины тусгай бичлэгийн тусламжтайгаар тухайн хүний сонссон хөгжмийн аяыг сэргээх боломжтой болжээ

Америкийн эрдэмтэд гавлын дотоод цахилгаан энцефалографийн өгөгдлийг ашиглан тухайн хүний хамгийн сүүлд сонссон аялгууг сэргээж, тоглуулах аргыг боловсруулж чаджээ.
2023-08-16